-8o
Улаанбаатар хот
mobile menu

Завхан аймгийн Улиастай сум 14 см зузаан цастай байна

2019-02-12 09:06:00

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Үүнээс Увс аймгийн Зүүнговь сум 24 см, Малчин, Хяргас сум 21 см, Улаангом, Баруунтуруун сум 19 см, Завхан аймгийн Баянтэс сум 16 см, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Улаан-Уул сум 15 см, Завхан аймгийн Улиастай сум 14 см зузаан цастай байна.

Харин сар шинийн өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар болон нийт нутгаар цас орж,  Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд 6.0 мм, Ховд аймгийн Үенч суманд 4.2 мм, Завхан аймгийн Тэлмэн суманд 4.0мм, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 3.9 мм, Ховд аймгийн Мянган суманд 3,8 мм цас оржээ.

Хэдийгээр сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарсан ч салхи шуурганд уруудсан, төөрсөн, цасанд боогдсон зэрэг цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбоотой дуудлага өмнөх жилүүдийнхээс бага буюу буурсан үзүүлэлттэй байлаа 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Улаанбаатар хотын захирагчид та хэнийг дэмжиж байна вэ?

Нийт санал өгсөн: 10