24o
Улаанбаатар хот
mobile menu

Гал түймрийн улмаас нэг хүн нас баржээ

2019-02-12 10:50:00

Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан ОБЕГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаар тушаалаар Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас 02 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.Сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын  нийт 10,626 алба хаагч /давхардсан тоогоор/ 2300 гаруй аврах, гал унтраах автомашин, техник томилгоожин үүрэг гүйцэтгэв.  

Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 94 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Харин нийт дуудлагын 70 орчим хувь буюу 64 нь ахуйн гал түймрийн дуудлага байсан бөгөөд гал түймрийн улмаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ж /67 настай, эрэгтэй/ нас барсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment