-8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн замд олон хүний амь нас хохирчээ

2019-02-12 13:00:00

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2 сарын 04-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд тус алба нь нийт 1903 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 489 дуудлагыг хүлээн авч шалгалаа.

Нийт бүртгэгдсэн ослын улмаас 13 хүний амь нас хохирч, 60 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон хүний 92 хувь буюу 12 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаараа хохирсон, гэмтсэн хүний 80 хувь буюу 49 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны сар шинийн баярын өдрүүдтэй буюу Битүүн, Шинийн 1-3-ны өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 13 хувиар, бүртгэгдсэн осол 3 хувиар, гэмтсэн хүний тоо 23,8 хувиар, хүүхэд өртсөн осол 77 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 24 хувиар тус тус буурсан боловч олон хүний амь нас орон нутгийн замд хохирчээ.

Тухайлбал: 

 

Архангай, Дундговь, Булган, Төв, Орхон аймгуудад ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд тухайлбал Булган аймгийн Хутаг өндөр сумын Уньт багийн нутаг “Уран тогоо” гэх газар асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч 7 настай эрэгтэй Б нас барж, зорчигч нарын 3 хүн гэмтсэн,

 

Төв аймгийн Лүн сумын 2 “Цагаан хөтөл” гэх газар асфальтан замд Toyota Prius маркийн автомашин  онхолдож, зорчигч нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн зэрэг ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан, хэлбэрийг авч үзвэл орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг шалтгаан байгаа боловч 65 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлснээс, үүний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх ба хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгаан нь буруу тээвэрлэлт эзэлж байна.

 

Сүүлийн жилүүдэд баярын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурч байгаа нь иргэд баяр, ёслолоо согтууруулах ундаагүй сайхан тэмдэглэн өнгөрүүлж байгаа мөн цагдаагийн байгууллагаас хийж буй хяналт шалгалттай шууд холбоотой байгаа юм. Түүнчлэн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тасралтгүй ханган ажилласан алба хаагч, сонсогч нарт иргэд талархалтай хандаж байлаа.

 

Мөн өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул иргэдийг цагаа зөв тохируулж гардаг цагаасаа 5-10 минутын өмнө гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдийг автомашинд хамгаалах хэрэгсэл хэрэглэн тээвэрлэхийг зөвлөж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Улаанбаатар хотын захирагчид та хэнийг дэмжиж байна вэ?

Нийт санал өгсөн: 11