8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэмт этгээдүүд хулгайлсан эд зүйлээ ихэвчлэн ломбардад тавьдаг гэв

2019-02-12 15:25:00

Өнгөрөгч 2018 оны 11 дүгээр сараас хойш иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Уг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь эрхэлсэн тодорхой ажилгүй 19-25 насны 4 этгээд бөгөөд одоогоор 20 гаруй айлын эд зүйл хулгайлснаас мэдүүлээд байна. Гэмт этгээдүүд хулгайлсан эд зүйлээ ихэвчлэн ломбардад тавьдаг байсан гэх мэдүүллэгийг өгсөн байна. Этгээдүүдийн өгсөн мэдүүллэгийн дагуу зарим нэг ломбардыг очиж газар дээр нь шалгахад зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан хулгайн эд зүйл авахдаа бүртгэл судалгаа хөтлөөгүй зэрэг зөрчил илэрч байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл