8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн эрхийг зөрчсөн ААН-ийг 500 мянган төгрөгөөр торгоно

2019-02-12 17:58:00

Улсын хэмжээнд 2018 оны арванхоёрдугаар сард H1N1 вирусийн өвчлөл нэмэгдэж, томуугийн дэгдэлт ихэссэн. Энэ ч үүднээс бүх төрлийн тоглоомын газар, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газар, ПС тоглоомын газруудын үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын нэгний өдөр хүртэл зогсоох шийдвэрийг  Нийслэлийн Засаг даргын захирамжаар гаргасан.

Хэрэв заасан хугацаанд бага насны хүүхдээ дагуулж явбал 100 мянгаар торгох хуулийн заалт бий гэдгийг холбогдох байгууллагаас анхааруулж буй. Хэрэв үзвэр, үйлчилгээний газраар хүүхдээ дагуулж явбал хүүхдийн эрхийг зөрчсөнд тооцож, эцэг эхэд Зөрчлийн хуулийн 6.20-ийн дагуу арга хэмжээ авах юм.Захирамжийг зөрчвөл тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох, Зөрчлийн тухай хуулийн 6.17,2-т зааснаар ААН-ийг 500 мянган төгрөгөөр, иргэнийг 50 мянган төгрөгөөр торгох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment