8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголоороо гоёцгооё

2016-03-01 15:45:00

Өмнөговьчууд түүхийн хуудаснаа тодоор зурайх олон үнэт баялагтай ард түмэн. Түүний нэг бол оны босгон дээр үүлдэр болон баталгаажсан говь нутгийн чимэг бахархал болсон хоёр бөхт тэмээ юм.

Тоо толгой нь цөөрч байгаа хоёр бөхт тэмээ, тэмээчдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор 3-р сарын 6,7-ны өдрүүдэд Даланзадгад хотноо 1000 тэмээ уралдуулж гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоохоор бэлтгэл ажлыг хийж байна.

Одоогоор бэлтгэл ажил 90 хувьтай явж байгаа бөгөөд тус арга хэмжээнд оролцохоор ирж байгаа зочид төлөөлөгч, иргэд хөдөлмөрчид та бүхнийг монгол үндэсний хувцасаараа гоёхыг санаачлан зохион байгуулагч аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас уриалж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment