8o
Улаанбаатар хот
mobile menu

“Мөргөлийн эгшиг” тоглолт болно

2019-02-13 09:25:15

09.00 цагт МҮЭСТО-нд МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн III хурал болно.

11.00 цагт Нийслэлийн Засаг захиргааны V байрны Иргэний танхимд НЗД-ын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын сагсан бөмбөгийн "Улаанбаатар лиг"-ийн 10 жилийн ойд зориулсан тэмцээний сугалаа явагдана.

11.00 цагт Бусдад туслахуй Анагаах ухааны Манба дацан хийдэд Монгол Улсын Морин хуурын чуулгын “Мөргөлийн эгшиг” тоглолт болно.

11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд "Улсаа аврах ард түмний хөдөлгөөн"-өөс Ээлжит бус чуулганыг хуралдуулж УИХ-ыг тараахыг шаардаж, мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд Болорсофт компаниас "Монгол бичгээр цахим орчинд бичих шинэ боломж"-ийг танилцуулна.

11.40 цагт Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд "Цагаан дарь эх бурхан"-ыг нэг өдөрт багтаан бүтээнэ.

13:00 цагт “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т Агаарын бохирдлыг бууруулах тeхнологи нэвтрүүлэх Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааны хурал зохион болно.

15.00 цагт Тэнгис кино театрт “Зоорь 2” УСК-ны нээлт болно.

Зая Бандида гэгээний VII дүр Лувсанданзанпүлжинжигмэд агсны "Гонзог" ерөөл буяны хүрээнд:

08.30 цагт Гандантэгчинлин хийдийн Идгаачойнзинлин дацанд VII Зая гэгээний лагшин шүтээнд сүсэгтэн олон мөргөж, хүндэтгэнэ.

12.00 цагт  Идгаачойнзинлин дацангаас гэгээн хутагтын лагшин шүтээнийг Архангай аймгийн Заяын хүрээнд зална.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл