8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргалаа

2019-02-13 11:02:00

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 33 дугаар захирамж гарган “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын дарга нар ажиллах юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтжээ.

Шаардлагатай тохиолдолд холбогдох албан тушаалтан, мэргэжилтнийг ажлын хэсэгт оролцуулах бөгөөд санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг Захирамжаар даалгасан байна.

Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлснээр хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэн хөгжлийг жигд хангах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулах зорилго бүхий дээрх хөтөлбөрийг Улсын Их Хурлын 2010 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор баталжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Саран-очир
Занданшатар олон нийтийн хүлээлт мөнөөх шудрага ёсны шаардлагыг хангаж чадахгүй бол дахиад ард түмэнд хайртай гэж хэлэх эрхгүй шүү юу болж байж энэ суудалд заларлаа өглөө бүр бодож явбал зохино
2019/02/16 66.181.169.66
Zochin
Хулгайч Бямбацогтоос өөр хүн олдсонгүй юу?
2019/02/14 202.126.89.167
Zochin
Itgeleer xarj zvtgeleer uragshlatcgaaya
2019/02/13 103.26.195.64
Angir
Shudarga ec ,,tcaaziin yal ,,ajliin bair geed shiidex zob tcegtctei bolgox zvil ix bnada
2019/02/13 103.26.195.64
Onon
Zaluuchuuddaa itgej bga shvv vr xvvxdiin min ireedvi gereltei caixan bolchoocoi BIDNII VE BÖL EBI BAABII nar ectoi toglood xutgaad xayasan dooooo malnuud gomdoltoi bdag
2019/02/13 103.26.195.64
Ecvi
Shinechlel debshiltet geed caixan bvxnii CALXI ex orond min IREECEI
2019/02/13 103.26.195.64
tanii buruu
enhboldiin taliin humuusd egsenees shine zaluusd egeejee ayursaihan bn
2019/02/13 103.212.116.153
tanii buruu
bnu
2019/02/13 103.212.116.153