8o
Улаанбаатар хот
mobile menu

Ё.Баатарбилэг: Соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөртэй боллоо

2019-02-13 12:07:27

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Соёлын бие буст өвийн тухай, Чулуун соёлын тухай үндэсний хөтөлбөрүүдийг баталлаа. Энэ тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцууллаа.

Тэрбээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Соёлын биет бус өвийн тухай болон Чулууны өвийн тухай үндэсний хөтөлбөрүүд батлагдлаа. Соёлын биет бус өвийн тухай асуудал олон жил яригдаж, ЮНЕСКО-ийн соёлын өвийн биетэд яаралтай хамгаалах соёлын биет бус өв болох Монгол бүжиг, цуур, тууль, лимбэ, уран бичлэг, ботго авхуулах, уул овоо тахих зан үйлүүд хамаардаг. Энэ биет өвүүдийг нэгтгэсэн Соёлын өвийг хамгаалах хууль хэрэгжиж байгаа. Хөтөлбөр батлагдсанаар хойч үедээ өвлүүлэх, хамгаалах, гадаадад түгээн сурталчлах зэрэг бүх талаас нь хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталлаа. Өнөөдрийн байдлаар 80 орчим биет бус өв хамаардаг. Морин хуур, монгол ардын дуу, хөөмий, баяр наадам, бүргэдээр ан хийх зан үйл, монгол гэрийн уламжлалт зан үйл, шагайн харваа зэрэг өвүүд ЮНЕСКО-д бүртгэгдсэн байдаг. Мөн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа чулуун хөшөө дурсгал, хадны сүг зураг зэрэг чулуун соёлын өвүүд цаг хугацааны хувьд болон хүний буруутай үйл ажиллагаанаас бол устаж байгаа учраас чулуун соёлын өв үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөр батлагдсанаар Монголын нутаг дэвсгэрт байгаа чулуун хөшөө дурсгал, хадны бичээс зэргийг соёлын өвийн жагсаалтад оруулж, мэдээллийн нэгдсэн сантай болгож, аялал жуулчлалын томоохон бүс болгох зэрэг асуудлуудыг тусгасан. Энэ хоёр хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжих бөгөөд төсвийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, тодорхой олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжинэ. Жишээлбэл, Чулуун соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Туркийн Засгийн газрын дэргэдэх байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг зурсны дагуу хамгаалах ажлуудыг эхлүүлэхээр зорьж байна.

2023 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрт 24.2 тэрбум шаардлагатай. Улсын төсвөөс 2.3 тэрбум, орон нутгийн сангаас 275 сая, гадаадаас буцалтгүй тусламжаар 20.4 сая, зээл 1 тэрбум төгрөг бусад эх үүсвэрээс 200 гаруй сая төгрөгийг зарцуулна хэмээн жил жилд нь гаргасан. Хөтөлбөр батлагдсан учир хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргана” гэсэн юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
лхагва
соелын ов бодвол чухал л байх харин хамгийн чухал нь овлогч нараа бодоорой юнескод бvртгvvлсэн ч яалаа байсан ч яалаа хойт vе хvvхэд залуусаас багаас нь хvмvvжvvлж толовшvvлэхэд маш их машийн маш их а
2019/02/14 98.231.145.61
Zero
Meddegguigee meddeggui,medlegguigee meddeggui,badamjunain huuheldee namgiin melhii
2019/02/13 202.9.43.218
zochin
2 jujigchin SAID bolsimuu Nuguu songulid M.Enkhboldtoi hamt songuuliin jujigt Enkhamgalan, Baatarbileg togloo bizdee SHUDARGA ES HAA BNAAAAAAAAAAAAAAAAAAAAAAA
2019/02/13 66.181.184.129