8o
Улаанбаатар хот
mobile menu

13 настай охиныг хохироосон хэрэгтнүүдийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

2019-02-14 09:24:12

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, бүх насаар нь хорих ял шийтгэсэн.

Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бол мөн улсын яллагч О.Багшбаяр эсэргүүцэл бичсэн.

Хуульд заасны дагуу хэргийн оролцогч нарт уг гомдол, эсэргүүцлийг танилцуулж, хуулийн хугацаанд хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна. Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр  11.00 цагт Нийслэлийн шүүхэд болох аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
ЯАЖ ДАВЖ ЗААЛДАЖ ЧАДАЖ БАЙНАА.ХӨНӨӨХ НЬ ЗӨВ БАЙСАН ГЭХ ЮМ УУ?
2019/02/14 64.119.23.81