8o
Улаанбаатар хот
mobile menu

Барилгын салбарын чадавх ирэх онд 1.38 дахин өснө

2019-02-14 09:36:48

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг баталлаа.

Энэ нь найман зорилт, 23 үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх 108 арга хэмжээний төлөвлөгөө, шаардагдах хөрөнгийн төлөвлөгөөтэй юм. Уг бодлогыг барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе, салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе, хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе гэсэн гурван шаттайгаар 2029 он хүртэл хэрэгжүүлнэ. Ингэснээр барилгын салбарын өнөөгийн чадавх 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өснө гэж тооцоолжээ.

Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.046 хувь байхаар тогтоосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл