8o
Улаанбаатар хот
mobile menu

Христийг сурталчилсан байгууллагын зөвшөөрлийг цуцаллаа

2019-02-14 09:57:57

Гадаадын иргэн, харьяатын газраас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд христийн шашныг нийтэд сурталчилж, санхүүжүүлсэн байгууллагын үйл ажиллагааг зогсоосныг дурджээ.

Мэдэгдэлд:

Тус байгууллагаас зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж байсан Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Жи Эс Эм” /GSM/ төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар нь олгогдсон зөвшөөрлийн дагуу зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, христийн шашныг нийтэд сурталчилж, санхүүжүүлсэн тул Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/57 тушаалаар үйл ажилллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгов гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл