8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд голд осолдсон зургаан настай хүүхдийг үргэлжлүүлэн хайж байна

2019-02-14 15:00:00

Энэ сарын 13-ны өдрийн 16:55 цагийн орчимд Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн оршин суугч зургаан настай Г гэх хүүхэд Ховд голд осолджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, хошууч С.Даваажаргалаар ахлуулсан есөн алба хаагч, нэг автомашинтай мөн өдрийн 18:24 цагт осолдсон газарт очиж, 100 метрийн зайд гурван удаагийн шумбалт хийсэн аж. Түүнчлэн орон нутгийн 50 иргэн Ховд голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:45 цагт түр зогсоосон байна. Улмаар хоёрдугаар сарын 14-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл