8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөний хаалтын үйл ажиллагаа болно

2019-02-15 09:24:43

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: МУИС-ийн нэгдүгээр байранд тус сургуулийн дотоод төслийн батламж гардуулах ажиллагаа болно.

09:00 цагт: Төрийн өмчийн XII байрны 205 тоотод Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Цогц дэмжлэг төв” төрийн бус байгууллагатай хамтран бэлтгэж, хэвлэн гаргасан “Газрын харилцааны хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл ном”-ыг нийтэд танилцуулан, хүргэх нээлтийн ёслолын арга хэмжээг зохион байгуулна.

10:00 цагт: Офицеруудын ордонд "Улаан од" сонин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой болно.

10:00 цагт: Баянзүрх дүүрэгт байрлах “Бласт” ХХК-ийн мөсөн талбайд Канад дасгалжуулагч нар хоккейн сургалт явуулна.

10:30 цагт: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал ЗДТГ-ын А танхимд болно.

11:00 цагт: Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны нэгдүгээр сарын мэдээллийг хүргэнэ.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Газрын тосны хөгжлийн шийдэл” ТББ-аас “Газрын тосны салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлэх, тус салбарын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

13:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд "Жендэрийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлогыг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурах нээлттэй ёслол”-д хүрэлцэн ирэхийг урьж байна.

15:00 цагт: Шангрилла зочид буудлын хурлын танхимд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөний хаалтын үйл ажиллагаа болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment