8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн явган хүний зам, талбайг хааж баригдсан 62 объектыг чөлөөлнө

2019-02-15 09:29:00

Нийслэлийн явган хүний зам, талбайг чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны наймдугаар сарын 31-ний өдрийн “Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809 дүгээр захирамж гарч, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах, зохион байгуулалтын арга хэмжээг Нийслэлийн Газрын албанаас зохион байгуулан ажилласан.

Энэ хүрээнд явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөх арга хэмжээ авч ажиллажээ. Харин явган хүний зам хааж баригдсан хашаа, хайс, өргөтгөл, шат зэрэг 62 объектыг чөлөөлөх талаар иргэдээс санал ирүүлснийг холбогдох эх үүсвэрээс авч нэгтгэн эдгээр байршлуудыг судалж, зөрчил арилгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл