8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баттулга VS Ц.Элбэгдорж

2019-02-15 09:42:00

Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий Прокурорын газрын хамт олонтой уулзсан. Тус уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулах 100 гаруй баримт бичгийг Улсын Ерөнхий Прокурорт хүлээлгэн өгсөн. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мөн л сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар нэлээдгүй зүйл ярилаа. Ингээд эдгээр хоёр эрхэмийн бие биенийхээ талаар юу гэж хэлсэнийг VS онцолж байна.

Х.Баттулга:Би танд зөвхөн баримт өглөө

“Би өнөөдөр  Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна.Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр, хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг. Энэ хуйвалдааныг төрийн өндөр албан тушаалтан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу. Хэн нэгнийг битгий хэлмэгдүүлээрэй. Яагаад гэвэл би өөрөө хэлмэгдэж байсан хүн. Би танд зөвхөн баримт өглөө”

Ц.Элбэгдорж: Х.Баттулга надаас холдож эхэлснээсээ хойш маш их алдаж эхэлсэн гэж боддог

 Тавантолгойн төслийг зогсооход амиа хорлосон хүн бий. Тэдний ар гэрийнхнийг бас дууд л даа. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харуулж байна.Би өөртөө итгэлтэй байна. Намайг шалга. Гэхдээ юу ч олж чадахгүй. 

Би шоронгоос хүн гаргадаг хүн биш. Германд ямар ажлаар явж байсныг бүгд мэднэ. Би тайлбар хийх шаардлагагүй. Миний зарчим бол хийж байгаа ажилдаа эзэн болдог хүнийг зохих байрт тавихыг хичээдэг. Хууль бус үйлдэл хийсэн хүний үйлдлийг Б.Хурц мэддэг. Би үүнийг л мэднэ.

-Монгол чухал уу, Х.Баттулга чухал уу. Миний сонголт Монгол байх болно.

-Би Х.Баттулгад таван жилийн өмнө дуудаад “Чи улстөрөөс гар. Чамд зохихгүй юм байна. Хөшөөгөө барь, үйлдвэрээ байгуул, хотоо барь, бизнесээ хий. Чиний улс төр төрийг ойлгож байгаа ойлголт өөр. Чи бол хаана мөнгө байна, хаана эрх ашиг байна гэж гараа халаасандаа хийгээд харж байна. Төрийн ажлыг хялбар харж байна. Битгий ингэ. Улс төрөөс гар гэж хэлсэн.  -Хувь хүний хувьд бид хоёр найз. Би бүр миний амин найз ч гэж байсан. Х.Баттулга надаас холдож эхэлснээсээ хойш маш их алдаж эхэлсэн гэж боддог.  Төмөр замын Орост байгаа хувийг аваад ирвэл би дэмжинэ. Үнэхээр л Путинтэй найз юм бол. Хэрвээ Х.Баттулга улс эх орондоо сайн зүйл хийвэл би Ерөнхийлөгч гэдэг утгаар нь хүндэлж харьцана. Харин эсрэгээрээ бол Х.Баттулга гэж харьцах болно.

- Ц.Элбэгдоржийг хулгайч болж харагдуулах нь Х.Баттулгыг хулгайч биш гэж харагдуулахаас хэцүү байгаа. Тийм учраас маш их мөнгө зарж байгаа. 

-Х.Баттулга 90-ээд оны үед спирт зардаг байсан. Одоо хамгийн ашигтай алтны хойноос явж байгаа. Би тэгж үнэрлэж байна. 

-Одоо Эрдэнэтийн 49 хувийн асуудал яригдаж байгаа. Нэг мэдэхэд Х.Баттулга Эрдэнэтийн 49 хувийн эзэн болчихсон сууж байх вий. 

-АСЕМ-тай холбоотой надад наах хэрэг олдохгүй болохоор Х.Баттулга өөрийнхөө хийсэн бүх юмыг надад наах гэж байна

-Монголын хэн ч бай ямар ч Ерөнхийлөгч байсан 100 жилдээ дахиж АСЕМ хийж чадахгүй. АСЕМ зохион байгуулахад Монголын төсвөөс 22 тэрбум төгрөг л зарцуулсан.

-АТГ-аас намайг дуудсан бол бол би яваад л очно.

-Би ШХАБ-ын дээд түвшний 7 удаагийн уулзалтад оролцож байсан. ШХАБ-д элсэх ямар ч шалтгаан байхгүй. Гар барьсан улсууд бугуй барина, дараа нь тохио барина, тэгээд тэврэнэ. Тэр тэврэлтээс Монгол Улс гарч чадахгүй. 

-Х.Баттулга шороо овоолж, овоолсон шорооноосоо мөнгө олсон хүн. Наад хулгайч нар чинь Ц.Элбэгдорж ирээд хэргийг нь илрүүлчих вий гэхээс айж байна” хэмээн хэлсэн билээ. .

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
дархад зайран
Тарвага,сармагчин хоёрын зодооноос мөн ч их юм гарна даа. Муусайн хулгайч нарыг бурхан гэсгээг. Дархад бөө миний бие бурханд туслах бэлтгэлээ базаасан шүү
2019/02/21 183.177.99.6
ард
Ц Нямдорожоо одоо нөгөө хар дэвтэрээ олонд нээ цаг нь болсон чамад бүх зүүль бүх баримт хуулийн дагуу би олон удаа хуулийн байгуулагын сайд хийсэн хүн их зүүль мэднэ
2019/02/21 103.10.23.74
ИРГЭН
МЭДЭЭЛЭЭР ИРГЭДИЙН ӨМНӨ ХАЛАЗ ЯРИЛЦ ХУЛГАЙ ЛУЙВАРАА ИЛ ГАРГА
2019/02/21 103.10.23.74
Иргэн
Шоронд хий эби хуцахгүй шүү бичгийг үг бүхэн худлаа сайхан шааж сурсан лавлах үнэн хурдан шоронд хий ард түмэн хүсэж бна
2019/02/20 122.201.31.233
Зочин
Шуурхай шоронд шаа элбэгдорж пиздаг толгой гийн нохойд хаяж ӨГВӨЛ таарна муу лаларийг
2019/02/20 122.201.31.233
Хурдан элбэгээг шоронд хий!!
ЭЛБЭГЭЭГ ХУРДАН ШУУРХАЙ ХҮЧ ХЭРЭГЛЭН БАРИВЧЛАХ ЁСТОЙ АРД ТҮМЭН ШААРДАЖ БНА БАТТУЛГА ШУДАРГААР ШОРОНД ХИЙ НААД МАФИЙН ТОЛГОЙЛОГЧИЙГ ЁСТОЙ БУЗАР АЛУУРЧИН
2019/02/20 122.201.31.233
иргэн
Шүдгүй байсан Асланг ард түмэн дэмжэн шүдтэй болголоо одоо наад даварсан хулгайч нараа зуугаад өгөөч ХҮРЭЛСҮХЭЭ ОДОО ШҮДТЭЙ БОЛСОН Эх рноо худалдаг Тарваг хошгорогчын хөлийг нь гозолзууль
2019/02/15 103.10.23.74
Зочцн
Монгол нохой .өөрййн нохой идэг элвэгээ
2019/02/15 202.126.89.77
иргэн
Монгол ялнаа.
2019/02/15 202.70.34.70
  • Recent
  • Most Read
  • Most Comment