8o
Улаанбаатар хот
mobile menu

Зургаан шүүгчид АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

2019-02-15 11:22:06

АТГ-аас энэ сарын 13-ны өдөр нэр бүхий зургаан шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэхээр хэрэг бүртгэлийг нээсэн байна. Тодруулбал,  Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ийнхүү шалгах хүсэлт гаргаж байгаа юм. Тэднийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа бөгөөд хэрэг бүртгэлд гэр бүлийн гишүүдийнх нь нэр дээрх хөрөнгийн эх үүсвэрийг тодруулах шаардлагатай болсон байна. Тиймээс нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Саран-очир
ээ хөөрхий шүүгчид нэг л эхэмсэг хэв шинжийг нэвт шингээсэн дүр харагдуулаад л байдаг шүү муу үйл үйлдсэн бол шудрага ёсны гарт өртөлгүй яах вэ хөрөнгөжиж болно зөв л бол түүнд бас атаархаад ях вэ
2019/02/16 66.181.169.66
мммм
Авилгач прокур олон би тэднийг шалгавал их зүүль гарна Дөрвөн байртай байр бүхэндээн тавилтай прокур байна гэсэн шүү байрийг нь цэврэлсэн хүмүүс нотлоод байна
2019/02/15 103.10.23.74
ИТГЭХГҮЙ
ХУУЛИЙН дагуу шалгахгүй дээ. Жүжиглээд өнгөрнө. МОНГОЛын хуулийнхан авлигад гүн идэгдсэн. ЁСТОЙ ёс суртахуунгүй ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ
2019/02/15 150.129.143.198
Zochin
Sain l shalgaad todruulah,herev avilga avsan ym bol hariutslaga tootsoh heregtei. Hurungiig ni huraaj ulsin orlogo bolgoj ulsig urnuus garmaar ym
2019/02/15 176.159.222.6
zail zail.
shuugch nar shuugdegch nartai haricahdaa zagnaj zandarsan shaardsan ug heleh erhiig haaj boogduulj uursdiinhuu erhsheeld oruuldag ih l tom haan shig aashildag humuus.odoo uursduu gulug bolood suuj bai
2019/02/15 66.181.186.46
  • Recent
  • Most Read
  • Most Comment