8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд голд үйсэн зургаан настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2019-02-15 12:20:00

Ховд аймагт зургаан настай хүү өчигдөр 16.55 цагийн үед Ховд голд осолдсон талаар мэдээлэл хүргэсэн билээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын аврах ангийн есөн алба хаагч хэргийн газарт очиж, 100 метрийн гүнд гурван удаагийн шумбалт хийсэн ч үр дүнд хүрээгүй байгаа аж. Өчигдөр шумбагчид 97 удаа шумбалт хийсэн ч алга болсон хүүг олоогүй байна. Тодруулбал, Онцгой байдлын газар, сумын Засаг даргын тамгын газрын нийт 73 хүн, 8 автомашинтайгаар Ховд голын мөсөнд 96 цооног гаргаж, 96 удаа гүний шумбалт, голын харзалсан хэсэгт 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл