8o
Улаанбаатар хот
mobile menu

Ё.Бямбадорж: Газрын тосны салбарт дотоодын хөрөнгө оруулалттай компаний үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй байна

2019-02-15 12:06:00

“Газрын тосны хөгжлийн шийдэл” ТББ болон энэ чиглэлээр үйл ажиллаагаа явуулдаг монголын хөрөнгө оруулалттай компаний төлөөлөл “Газрын тосны салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлэх, тус салбарын өнөөгийн нөхцөл байдал” сэвдээр хэвлэлийн хурал хийсэн юм.

Мэдээллийн эхэнд “Газрын тосны хөгжлийн шийдэл” ТББ-ийн тэргүүн Ё.Бямбадорж мэдээлэл өгөв. Тэрбээр “Манай улсын газрын тосны салбарт монголчуудын оролцоог сайжруулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэж үйл ажиллагаагаа идэвхжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Манай улс жилд 1 сая 300 тонн газрыг тос ОХУ, БНХАУ, Солонгос улсаас авдаг. Газрын тосны хайгуулийн 330 сая тонн нөөцтэй. Үүнээс 40 сая тонн нөөцийг ашиглаж байна. Газрын тосны 25 ашиглалтын талбайд 23 компани өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаний дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай. Өнөөдөр олборлож байгаа газрын тосны 90 орчим хувийг Петро Чайна Дачин Тамсаг ХХК- дангаараа эзэлж байна.

Тиймээс газрын тосгны олборлолт явуулж байгааг талбайд монголын хөрөнгө оруулалттай компанийг оролцуулах, тэдний  үйл ажиллагааг сайжруулах, идэвхжүүлэх шаардлагатай байгаа юм. Үүнээс гадна энэ салбарт боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэх тал дээр холбогдох байгууллага анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Өнөөдрийн байдлаар Петро Чайна Дачин Тамсаг ХХК ажиллаж байгаа монгол ажилчид туслах ажил хийж байна. Тиймээс нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх, газрын тосны олборлолтод монголын хөрөнгө оруулалтай компаниудыг голдуу ажлуулах, тэдний үйл ажиллаагаа нэмэгдүүлэх шаардлага гэж үзэж ийнхүү мэдээлэл хийж байна. Өнөөдрийн хурлаар мэдээлэл өгч байна. Цаашид энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил бий. Тухай бүрт нь холбогдох яамд, тамгын газар, байгууллагад шаардлага, санал, санаачилсан ажлаа хүргүүлж харилцаж, хамтран ажиллахахаар  төлөвлөж байна" гэв.

Үүний дараа Гео Петро Инженеринг ХХК-ний менежер Ш.Жавхлан “Манай компаний 2016 онд байгуулагдсан. Газрын тосны олборлолт, цооногийн угаалга бусад дагалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 100 хувьд дотоодын хөрөнгө оруулалттай компани. Газрын тосны ихэнх хувийг дангаараа олборлодог Петро Чайна Дачин Тамсаг ХХК-д орж, хамтран ажиллая гэхээр дотоодын хөрөнгө оруулалттай  компанид хаалттай байдаг. Дотоодын хөрөнгө оруулалтай гэдэг нь 100 хувь монголчуудын хөрөнгө оруулалттай, бүх ажилчид нь монголчууд. Манайх болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад компаниуд Петро Чайна Дачин Тамсаг ХХК-тай хамтран ажиллая гэж удаа дарааллан санал хүсэлт тавьсан ч  өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй.Өнөөдрийн байдлаар газрын тос олборлож байгаа томоохон хоёр компаний бий.

Бүгд 100 хувь хятадын хөрөнгө, хятад эзэнтэй, нарийн мэргэжлийн ажлыг нь хятадууд хийдэг. Бид хэдийгээр бизнесийн байгууллага ч гэсэн Монгол Улсынхаа газрын тосны олборлолт үйлчилгээний салбарын хөгжил, орон нутгийн хөгжилд, ажилтай орлоготой, мэргэжил чадвартай залуусыг бэлдэх, нийгмийн хариуцлага ухамсарлаж энэ салбарт ажиллахыг хүсэж өнөөдрийн хурлыг хийж байна” гэсэн юм.

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл