8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолооны үнэмлэх гаргана гэж залилан хийж байна

2019-02-15 12:19:22

Сүүлийн үед иргэдийн ихээр ордог зарын, автомашин сонирхогчдын групп хуудсаар Boldsaihan Ganbold гэх хаягтай этгээд жолооны үнэмлэх гаргаж өгнө, эрх сэргээж өгнө гэсэн зар тавьж иргэдээс 72500 төгрөг залилан авах болсон талаар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс мэдээллээ.

Энэ этгээдэд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа бөгөөд иргэдийг цахим гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.

Хэрэв та ямар нэгэн байдлаар цахим гэмт хэргийн золиос болсон бол цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл