8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг Хотын даргаар батламжлахаас татгалзсанаа албан ёсоор мэдэгдлээ

2019-02-17 10:20:00

НИТХ-аас олонхийн санал авч Хотын даргаар сонгогдоод байсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж, уг бичгээ НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлсэн байна. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Ерөнхий сайд уг хүсэлтээ НИТХ-ын хурлын дарга С.Амарсайханд хүргүүлсэн бөгөөд  “НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Тиймээс одоо НИТХ болон МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, шинээр Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах юм. Харин энэ удаад шинээр сонгогдсон нэр дэвшигчийг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуулийн хугацаатай юм.

НИТХ өнгөрсөн нэгдүгээр сард хуралдаж, Хотын даргын суудлын төлөө НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар өрсөлдөж 55.8 хувийн саналаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун  хотын даргаар сонгогдсон байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Munhchuluun hereggui ee. Oyunii bolood geriin humuujil bolovsrol muu.
2019/02/18 84.59.217.213
zochin
Sain bna . Kurelsukh
2019/02/17 64.119.18.82
Mjl
HORCHING HURLAS HUj GARGA
2019/02/17 64.119.19.120
  • Recent
  • Most Read
  • Most Comment