8o
Улаанбаатар хот
mobile menu

МИАТ-ийн онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй

2019-02-17 11:58:00

МИАТ компаниас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Нисэх буудлын Аюулгүй байдлын албанд ирсэн тул БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийж байна.

Энэхүү нөхцөл байдлын улмаас гарсан нислэгийн сааталд МИАТ компанийн зүгээс хүлцэл өчиж байна. Нөхцөл байдлын талаар бид тухай бүрд нь мэдээлэх болно гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment