8o
Улаанбаатар хот
mobile menu

"Аав, ээж хоёр минь" дуу хөшөөтэй боллоо

2019-02-17 14:20:00

Ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэг, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу "Аав ээж хоёр минь" дуунд зориулсан хөшөөний нээлтийг өнөөдөр хийлээ. Энэхүү хөшөөг Байгалийн түүхийн музейн урд, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зүүн талд байрлуулжээ. Хөшөөний нээлтийн ёслолд Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс оролцлоо. Мөн энэхүү хөшөөний нээлтэд зориулсан тоглолт Дуурь, бүжгийн эрдмийн театрт болсон юм. 

"Аав, ээж хоёр минь" дуу төрснөөс хойш 35 жилийн хугацаа өнгөрчээ. Энэхүү ойд зориулан хөшөө босгох санаачилгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж анх гаргасан юм байна. Монгол ард түмний дуулах дуртай энэхүү сайхан дууг олон алдартай дуучид дуулж амилуулсан байдаг. Цаашид ч олон дуучин дуулах бололтой. Тухайлбал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав "Аав, ээж хоёр минь" дуугаа Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Отгонжаргалаар дуулуулах хүсэлт тавьжээ. "Аав, ээж хоёр минь" дууг түүний дуулсан хувилбараар удахгүй сонсох юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
kk nyamka iu hiij yvaa um be
2019/02/18 43.228.131.90
Хэнчбиш
Нямлорж сайд чбас тунн дажгүй дуулж байсан шүү
2019/02/17 203.91.115.50
  • Recent
  • Most Read
  • Most Comment