8o
Улаанбаатар хот
mobile menu

НИТХ энэ сарын 22-нд хуралдана

2019-02-17 14:50:00

УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын дэд дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл үеэрээ "Нийслэлийн Засаг дарга хэзээ томилогдох вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад НИТХ хуралдаад Нийслэлийн Засаг даргад С.Мөнхчулуун гэдэг хүний нэрийг дэвшүүлээд Ерөнхий сайдад явуулсан. Ерөнхий сайд батламжлах эсэх нь түүний бүрэн эрхийг асуудал. Хэрэв Ерөнхий сайд батламжлахаас татгалзвал тав хоногийн дотор ИТХ хуралдаж дараагийн хүний нэрийг дэвшүүлнэ. Түүнийг нь Ерөнхий сайд батламжлах үүрэг хүлээнэ. Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 22-нд НИТХ хуралдана" гэсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшигч С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан албан бичгээ өчигдөр НИТХ-д илгээжээ. Энэ тухай мэдээлэл өнөөдөр олон нийтэд ил болсон ч Х.Нямбаатар гишүүн үүнийг өчигдөр мэдэж байсан бололтой. Хэрэв үгүй байсан бол НИТХ энэ сарын 22-нд хуралдана гэж хэлэхгүй байсан болов уу. Ерөнхий сайд нэр дэвшигчийг дэмжээгүй тохиолдолд НИТХ ажлын тав хоногийн дотор дахин хуралдаж энэ асуудлаа хэлэлцэх ёстой. Тиймээс НИТХ Х.Нямбаатар гишүүний хэлснээр ирэх долоо хоногийн баасан гаригт хуралдах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
ХОЁРХОН ӨГҮҮЛБЭР БИЧИХИЙН ОРОНД НЭГ САНААГАА ХЭД ДАВТЧИХ ЮМ ДАА.
2019/02/17 64.119.23.81
  • Recent
  • Most Read
  • Most Comment