8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын сагсан бөмбөгийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа

2019-02-18 09:06:02

09.50 цагт Монголын хөрөнгийн бирж дээр “Ард кредит” ББСБ хувьцаагаа олон нийтэд танилцуулж, цан цохино.

10.00 цагт УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны газрын удирдлагууд ШУТИС-ын Барилга, архитектурын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж багш, сурагчидтай уулзаж санал бодлыг нь сонсоно. Энэхүү үйл явдал ШУТИС-ийн Хичээлийн I байрны 203 тоот өрөөнд болно.

10.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд ном айлдаж , Жанлавцогзол судрын тайлбар, лүн хүртээн, Хансүр, гавж Ё.Амгалан хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах “Цагаан Дарь-Эх” бурхны насны авшиг хүртээнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Гэр бүлийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэн батлуулах тухай” сэдвээр мэдээлэл хийнэ.

11.30 цагт  “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын сагсан бөмбөгийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

14.00 цагт СУИС-иас эрхлэн гаргасан арван шинэ ном нээх ёслол “Оюутан” театрт болно.

-АТГ-н дарга Х.Энхжаргалд тулган шаардах бичиг өгнө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment