8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Эрдэнэчулуун: “KFC” түргэн хоолны газрын бүх салбарыг хаана

2019-02-18 10:34:00

KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа билээ. Тус хоолны газраар үйлчлүүж хордлого авсан иргэд 37-д хүрсэн байна. 

KFC сүлжээ хоолны газарт хийгдсэн хяналт, шалгалтын дүнг танилцуулж байна.  Шалгалтаар ХӨСҮТ-өөс хоолны хордлогын улмаас эмчлүүлж буй иргэдээс цусан суулга өвчин үүсгэдэг шигел гэх нян илэрсэн аж. Энэ талаар  НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Энэ сарын 12-ны өдөр ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах Зайсан KFC салбарт хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж байна. Манай мэргэжилтнүүд зургаан өдөр тасралтгүй ачаалалтай ажиллалаа. Тандалт шалгалтын хугацаанд хоолны 39 бүтээгдэхүүнээс дээж авч шинжилсэн. Мөн эрүүл ахуй, орчин гээд нийт 94 сорьцоос дээж авч шинжилж ажиллалаа.

Тухайн салбар 28 ажилтантай. Шалгалтын явцад ажилчдын зарим эрүүл мэндийн шинжилгээ дутагдалтай, дотоод хяналт тавьдаггүй, мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөөгүй ариутгал халдваргүйтлийн бодис хэрэглэсэн байна.

Уг хордлогын улмаас өнгөрсөн хугацаанд нийт 242 хүнд эмнэлзүйн шинж илэрч, 42 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа" гэв.

Мөн энэ сарын 9-12-ний өдрийн хоолны дээжээс шинжилгээ авахад ундны уснаас халуунд тэсвэртэй савханцар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү илэрсэн байна. Гарсан зөрчлийг үндэслээд Зайсан салбарын үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор  байгаа  11 салбарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ" гэсэн юм. 

НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч Б.Очмаа "Зайсан орчим ус ариутгах татуургын хэсгийн сүлжээтэй. KFC Зайсан салбарын хувьд хажуугийн барилгынхаа гүний худгаас ус авдаг. Ус ямар шалтгаанаас үүдэн бохирдсныг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Гал тогоонд ажиллаж байсан хоёр ажилтан эхлээд шигел нянгийн халдвартай байсан бол цаашлаад хэд хэдэн ажилтан уг нянгийн халдварыг авсан байна. Нян тээж байсан ажилтнууд хэзээ халдвар авсныг тогтоохоор мэргэжлийнхэн ажиллаж байгаа. Усны хувьд 2018 онд шинжилгээнд хамруулахад нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнд байсан" гэв.

НМХГ-ын Төв лабораторийн эрхлэгч М.Бадамцэцэг "Энэ сарын 12-ны өдрийн 23:00 цагаас эхлэн нийт 133 дээжийг манай лабораторид авчирч шинжилсэн. 133 сорьцын есөд нь эерэг үзүүлэлт гарсан. Ундны уснаас гэдэсний эмгэг төрүүлэгч болон савханцар илэрсэн. Тахианы ясгүй махнаас серато гэх бодис илэрсэн. Гэхдээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их биш. Түүхий бүтээгдэхүүнд нянгийн бохирдол байдаг. Халуун боловсруулалт хийсний дараа нян нь устах ёстой. Мөн гурван арчдасаас нян илэрсэн" гэлээ. 

Улмаар өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж “KFC” түргэн хоолны газрын бүх салбарыг хаахаар болсон байна. Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Манай газарт энэ сарын 11-ний өдөр дуудлага ирж, 12-ний өдөр “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан байгаа. Тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Манайхаас хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан. Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлан эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулаад байна. Шинжилгээний хариу гарсан. Ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн. Мөн тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байсан. Өнөөдрөөс тус түргэн хоолны газрын бүх салбарыг хаахаар болсон. Мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явагдах болно” гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хортой хоолоор тодорсон хавдар үүсгэж байдаг шүү олон хүн хэлж бна хиймийн аргаар бордсон Тахиа шдээ аль болох олон болгох хэрээр хороо шахдаг хаах ёстой зөв бүр эрхийн авах хэрэгтэй шаардаж бна
2019/02/20 122.201.31.233
Эрхийн цуцлах ёстой
Хаах юуч биш бүр эрхийн хасах цуцлах ёстой байнаа !!
2019/02/20 122.201.31.233
ЭРХИЙН ЦУГЛАХ ЁСТОЙ БНА
МАШ ЗӨВ МОНГОЛЧУУД ЗҮГЭЭР Л ХОНЬ ҮХЭР АДУУГАА ИД ТАХИА МАНАЙ МОНГОЛ ХООЛ БИШ ХОРТОЙ БОРДОО АШИГЛАЖ ОЛОН МӨЧ ГАРГАЖ АВДАГ МУУХАЙ ХАВДАР ҮҮСЭГДЭХ ХООЛ ГЭДЭГИЙГ БҮҮ МАРТ БҮР ХААХ ХЭРЭГТЭЙ !!!!!!!!!!!!
2019/02/20 122.201.31.233
chadaltain diileh baihoo?
haaj chadahgui uursduu gulug bolood Baatarsaihanii tuluu uhehed belen bga biz dee/mungutei huniig yaj ch chadahgui tedend huuli uilchilehgui.ta nar ch gulug bolood shaardlaga tavij chadahgui.muu huval
2019/02/19 64.119.18.190
зочин
энэ гэж сүржигнэхээс өөргүй нөхөр байна аа. одоо хаах биш, ийм үйлдэл гаргахаас танай байгууллага урьдчилан сэргийлэх учиртай
2019/02/18 202.70.41.114
болд
тахианы шарсан мах бидэнд зохих уу , жинхэнэ ходоодны хорт хавдар үүсгэдэг, идэж байр үед сайхан амттай мэт боловч дараа нь ходоод юу болдог билээ \эдний бүтээгдэхүүнийг нэр төртэй жүжигчид рекламаар
2019/02/18 66.181.183.79
zochin
Heterhii tuilshirch bna,buh salbariig haana gdg baij bolomgui, Zaisangiin ter hudag yagaad bohirdson uchiriig l oloh heregtei,
2019/02/18 202.179.27.56
zochin
Mash Hyamd zardlaar, ih ashig oloh geed ulaaraid suuldee hunii amand yuch hamaagui hiideg boloson gazar daa. Haah heregtei . Brand -neriig buzarlasan mongolchuud
2019/02/18 50.118.197.84
Azaa
Tawanbogd uuriin gereet emnelegt ajilchdaa uzuuleh ta nariin durem bgaa bizdee hariutslaggui ajilchaad odoo buruugaa ajilchiddaa uuruuleed bh chini ta nariin medleggui uhamsargui uildel shuu
2019/02/18 112.72.2.206
ma hua
gants zaisangaa l buh bugdiine haana gej bhgui shuu
2019/02/18 122.201.22.251
Ли Чень
Олигтойхон чанга дуугарч байгаад хүссэн авлигаа аваад буцаагаад нээх нь ойлгомжтой.
2019/02/18 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment