8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 62.1 хувь нь эмэгтэйчүүд байна

2019-02-18 15:31:37

Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 6.6 хувь болж, өмнөх оноос 0.7 пунктээр бууржээ.

Хүн амын тоогоор авч үзвэл 88.9 мянган ажилгүй иргэд байна. Үүний 55.3 мянга нь буюу 62.1 хувийг эмэгтэйчүүд, 33.6 мянга нь буюу 37.9 хувийг эрэгтэйчүүд тус тус эзэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны нэгдүгээр сард 34.7 мянга болжээ. Үүний 24.4 мянга буюу 70.4 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.3 мянга буюу 29.6 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж буй иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 160 хүнээр нэмэгдэж, өмнөх сараас 560 хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 8.2 мянга нь Улаанбаатар хотод, 5.5 мянга нь хангай бүсэд, 4.4 мянга нь баруун бүсэд, дөрвөн мянга нь төвийн бүсэд, 2.3 мянга нь зүүн бүсэд ногдож байна.

Өмнөх онтой харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 803 хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 186 хүнээр тус тус буурсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 5.690 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд хамгийн их буюу 53.6 хувь нь ажлаас халагдсан болон чөлөөлөгдсөн иргэд байна. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 764 мянга нь хотод, 581 мянга нь хөдөө орон нутагт амьдарч байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл