8o
Улаанбаатар хот
mobile menu

НИТХ 15 хоногийн дотор хуралдах ёстой

2019-02-18 15:55:00

 

Нийслэлийн Засаг даргаар С.Мөнхчулууныг батламжлахгүй гэх хариуг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөн. Албан бичиг хавсралтгүй, яагаад батламжлах боломжгүй талаар тайлбар байгаагүй аж.

Хуульд НИТХ-ын Тэргүүлэгчид 15 хоногийн дотор хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг дахин тодруулах заалттай. Үүний дараа буюу НИТХ-ын санал болгосон хүнийг Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор батламжлах ёстой.

Одоогоор НИТХ-ын хуралдааны тов гараагүй ч энэ долоо хоногтоо багтаж хуралдах мэдээлэл байна.

Дараагийн хотын даргад өмнө нь өрсөлдсөн С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар дахин хүч үзэхээр яригдаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ЗА ЗА ЭНЭ ЯНЗААР БОЛ ЭНЭ ЖИЛИЙН АЖЛУУД БУДАААААА, АН-ын үед сайхан байжэээ,
2019/02/18 66.181.160.58