8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-ын даргад тулган шаардах бичиг өгчээ

2019-02-18 17:20:00

Авлигатай тэмцэх газрын /АТГ/ дарга Х.Энхжаргалыг 72 цагийн дотор сайн дураараа огцор гэсэн тулган шаардах бичгийг өнөөдөр “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч төрийн бус байгууллаг гэдэг нэртэй газар, хэсэг иргэд өгчээ.

“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” гэдэг нэртэй энэ байгууллагын ард УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан нар байдаг.

Энэхүү бичигт: Авлигагүй нийгмийг бүтээх эрхэм зорилгын дор байгуулагдсан энэ газар суурь зарчмаа баримтлан шударга ажиллахын оронд эрх мэдэлтнүүдийн дохио зангаагаар ажилладаг болсоор удаж байна.

Иймд хуулийн зарчмаас урван тэрсэлсэн, үйлдэл эс үйлдэхүйгээгээрээ МАНАН бүлэглэлийн гол хамгаалагч АТГ-ын дарга Х.Энхжаргал таныг дараах  гурван үндэслэлээр цаашид энэ албыг ажиллах ёс зүйн чадамжгүй гэж үзэж байна. АТГ-ын даргын үүрэгт ажлаас сайн дураар 72 цагийн дотор огцрохыг нийт Монголын шударга ёсыг эрхэмлэгч ард иргэд болон эх оронч төрийн бус байгууллагуудаас шаардаж байна” хэмээн дурджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Гэмт хэрэгтэй тэмцэх гээд байна уу? Гэмт хэрэгтнүүд толгойгоо өндийлгөх гээд байна уу?! Ойлгоход бэрх боллоо доо?!
2019/02/18 27.131.46.196
Хэнчбиш
Нөгөө 40 одоо гарын үсгээ хэн нэгнийхээ бланкан дээр зураад Шинэ УТХ.ийн дарга даа өргөн барьж УИХ. шийддэг асуудал гэдгтйг оылгуудаач дээ Эс тэгвэл наад хэд чинь Путин ыши аьга хлёрт тудган шаардах ө
2019/02/18 203.91.115.48
зочин
АТГ аас айсан хэдийн явуулга цагаандаа гарлаа л даа
2019/02/18 43.242.243.92
Zochun
Bolio nom duremiin daguu ajilaa ug durtai bolgon ogtsoruuldag nuuli bus shuu ard ni negen yum boloh nee
2019/02/18 202.9.42.102