8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН их цэвэрлэгээгээ эхэлжээ

2019-02-19 10:13:32

60 тэрбумын схемийг боловсруулсан Ц.Сандуй болон УЗ-ийн шийдвэрийг эсэргүүцэгч, хотын даргад горилогч асан С.Мөнхчулуун нарыг намын гишүүнчлэлээс түтгэлзүүлэхээр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. МАН-ын шинэчилсэн дүрмийн 6.3 заалтыг үндэслэн тус шийдвэрийг гаргасан байна.Намын дүрэмд зааснаар “Намын эвнэгдлийг хамгаалах, намын эрх ашигт ҮЛ НИЙЦЭХ улстөрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн бол гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана хэмээн заасан байдаг.

С.Мөнхчулуун нь хотын даргыг томилох Удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэн залнаас нэр дэвшихдээ, гишүүдийн санал будилуулах лоббиг зохион байгуулсан юм. Түүнтэй холбоотой мэдээллийг сөхвөл С.Мөнхчулууны хадам ээж болон хадам дүүгийн нэр дээрхи Наранбулаг сервис” ХХК нь төрийн өмчийн Баруун сэлбэ” үйлчилгээний төвд байрлах Улаанбаатар радио-н байрыг хууль бусаар хувьдаа эзэмшихээр арваад жил санаархан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчдад удаа дараа дарамт үзүүлж байсан тухай баримт байдаг. Түүнчлэн түүний төрсөн дүүгийн гэмт хэргийн чанартай олон удаагийн үйлдлүүд цагдаагийн газраар шалгагдаж байгаа. Шөнийн цэнгээний газар “сэлэм” барин зодоон цохион хийсэн С.Бямбацогт 2018 оны дөрөвдүгээр сард хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсан юм. Тэрбээр дөрвөн хүнтэй хамтран хар тамхи хууль бусаар хилээр оруулж ирэн, зарж борлуулж байхад нь Хар тамхитай тэмцэх газрын алба илрүүлэн баривчилж байв. 2 сая гаран хүн амтай их хотыг ийм төрсөн дүүтэй хүнээр удирдуулахгүй байхаа МАН эрхбиш мэднэ. 

Ц.Сандуйн хувьд тэрбээр нийслэлийн МАН-ын даргаар ажиллах хугацаандаа төрийн албыг худалдаалах 60 тэрбумын схемийг боловсруулан тухайн үеийн намын даргадаа танилцуулж байсан. Тэрбээр энэ схемээ өөрийн баг бүрэлдэхүүнээрээ гардан хийсэн тухай ч телевизэд өгсөн мэдэгдэлдээ нотолж байсан юм. Төрд шударга ёсны салхи сэнгэнэж эхэлсэн энэ цаг үед түүнд тооцох хариуцлага нь намаас түтгэлзүүлэх шийдвэр болж байна.

Шударга бусын хонгилтой тэмцэж, дуугарсан гишүүдээ Ардчилсан нам саяхан Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаараа хөөсөн бол МАН харин 60 тэрбумын схемд гар бие оролцсон, төрийн эсрэг бодлого боловсруулсан намын гишүүддээ ийн хариуцлага тооцож эхэллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
sonsogch
Zaaa yah weeeee tsewerlegeeg hurdan hii bvgdiig ni
2019/02/24 66.181.160.126
хүү
Хулгайч даргадаан шудраг үүлчлэж байсан хүн намдаа хайртай шудраг хүн мөнө үү МАН Хүрэлсүх зөв ажилаж байна АНхарин хулгайч нарын үүр улам бүр болсоор байна
2019/02/22 103.10.23.74
Зочин
ЗӨВ гэдэг талаар иргэд хоорондоо хөөрөлдөж байна. Ер ньцаашид хариуцлагыг хэрхэн тооцож дээрээс доод шатаа хүртэл сахилга хариуцлагийг чангатгах вэ? гэдэг талаар хүн бүр л дор бүрнээ ярьж байна.
2019/02/21 202.179.26.70
МАН
60 ТЭР БУМ НАМДАА ШУДРАГ БАЙСАНЫ БАТАЛГАА ЮУ ГЭМЭТ ХЭРЭГ ХИЙСЭН ХҮНИЙГ НАМЫН ТӨЛӨӨ ХИЙСЭН ГЭЭД ,МИЕЭ, ДАРГА ШИГ ШАГНАЖ ХОТЫН ДАРГАЫН СУУДАЛ ӨГӨХ ЗӨВ БАЙСАН ГЭХ ГЭЭД БАЙНА УУ ДАА
2019/02/21 103.10.23.74
Шударга энхболдыг хөөж явуул!
МЁЭ ОВОГТОН ЭНХБОЛДОО НАМААС ХӨӨЖ ЯВУУЛ ШУДАРГА БИШ БНА ШУДАРГА Л БАЙХ ЁСТОЙ ХҮРЭЛСҮХЭЭ ! ЭНХБОЛДЫГ ХУРДАН ЗАЙЛУУЛ АРД ТҮМЭН Ч ЯРЬЖ БНА
2019/02/19 66.181.178.233
ZOCHIN
Ugaas yalzraad iljirchihsan mam doo.communistuudiig undseer ustgahgui bol hezee ch tsevershihgui
2019/02/19 202.9.44.192
Иргэн
Шудрага, үнэнч гишүүнээ хилмэгдүүлж байгаагаа цэвэрлэгээ гэж нэрлэх нь инээдтэй юм байна?! Одоо больёих тэгэх үү?!
2019/02/19 27.131.46.196
Түвшин
Сайн байна. Дэмжиж байна
2019/02/19 112.72.6.94
Иргэн
Монгол улс дарангуйлалын тогтолцоонд орчихоогүй л юм бол ард иргэдээ ялгаварлан гадужрхаж хэрхэвч болохгүй ээ?! Тэр тусмаа 60-н тэрбум гэдэг бол үйлдэгдээгүй шуналтай этгээд болох Доржзодов, Доржханд
2019/02/19 27.131.46.196
шууданч
Их хэлмэгдүүлэлт эхэлж байгаа юм биш биз. Бүгд хууль эрхзүйн үндэстэй л байх ёстой шүү
2019/02/19 192.82.66.181
Mjl
TURIN HUTGUR TUMNI DAISANGUDIG BUGDIG HUJ YVULAD GAZRIN NAIMAG SHALGA
2019/02/19 64.119.18.28
Холливүүд
ger buliig n davhar namiin hariutslaga tootsoj orhijee. undsen huulindaa er n ger buliin ali 1 gishuun n huuli zurchsun uildel hiisen bol alivaa 1 helberiin ajild bolon songuulit ajild tomilohohgui.
2019/02/19 103.9.90.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment