8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Батбаяр: Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарт өнөөдрөөс эхлэн улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй

2019-02-19 12:17:00

МАН-ын Хяналтын хорооноос мэдээлэл хийж байна. МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр ээлжит хурлаа хийж, намын хяналтын хорооны дутуу гишүүдээ томилох, энэ онд хийх ажлын төлөвлөгөө болон зарим гишүүнд хариуцлага тооцох зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.  Тус хурлаас гарсан шийдвэрийг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаяр танилцуулж байна. Тэрбээр 2016 оны сонгуулийн дараагаас эхлэн “60 тэрбум” гэх асуудалд манай намын нэрийг холбох болсон тул эцэслэн хариу өгөхөөр тухай үеийн удирдлагуудад хариуцлага тооцох тухай шийдвэрийг 2018 оны наймдугаар сард гаргаж байсан гэв. Гэвч намын дүрэмд нь заасан ёсоор хариуцлага тооцоход учир дутагдалтай байсан тул сахилга хариуцлага тооцох механизмыг өнгөрсөн оны сүүлээр оруулсан хэмээсэн юм. Ийнхүү сахилга, хариуцлагын асуудал тодорхой байдлаар зохицуулагдсан тул зарим хүнд хариуцлага тооцжээ.

Энэ тухай МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаяр “Монгол Ардын намын дүрмийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн МАН-ын гишүүн Ц.Сандуйг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон. Хоёрдугаарт, МАН-ын дүрмийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.2.10, 4.2.12 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж С.Мөнхчулууныг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон шийдвэрийг гаргасан. Ц.Сандуйг гарсан тооцсон нь заалтууд нь намын эв нэгдлийг хангах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдлийг гаргахгүй байх, намын нэрийн өмнөөс сонгогдсон албан тушаалтан нь аливаа ашиг сонирхлын нөлөөнд автахгүй байх, намын ёс зүйн хэм хэмжээг сахина зэрэг заалтыг зөрчин, ёс зүйн алдаа гаргасан тул намын гишүүнээс гарсанд тооцсон байна. 

Харин С.Мөнхчулууныг дээрхтэй ижил үндэслэл болон намын эрх ашиг, албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандах, Удирдах зөвлөл болон бүх шатны намын байгууллагын шийдвэрийг зөрчихгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна" гэв. 

Мэдээллийг шууд дамжуулж байна. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эх оронч.
Цэвэрлэгээ хийх нь зөв.Хулгайч нар хэн ч бсан гэсэн шийтгүүлэх хэрэгтэй.
2019/02/25 121.171.238.170
Энэбиш
МАН-ын 100 жилийн ойгоор намыг мөхөөх даалгавраа Хүрэлсүх алхам алхамаар хийсээр баына
2019/02/25 45.117.32.130
зочин
хүрэлсүх өөрөөл улс төрийн болон юмыг ойлгодог хүмүүсийн дэмжлэг авах боломжоо үгүй болгож байна харж байгаара
2019/02/24 66.181.160.11
ард
Хүрэлсүхийн зөвь Одоол Монголын улс төр зөв зүгрүү явах ихлэл тавирдаж байна Энэ гавяа бол Хүрэлсүх Баттулга нарын гавяа үүгээр нь бүх хийсэн муу үүлдэлийг нь цагаатгаж болно
2019/02/22 103.10.23.74
Zochin
MAN- d hen itgeh bolj bainaa ene bol daranguilal yum bishvv Hvrelsvh ner l bish bainashvv itgeh itgel alga
2019/02/19 122.201.31.187
Мөнхбат
ХҮРЭЛСҮХ ӨӨРӨӨ ХУЖАА
2019/02/19 122.201.24.30
zochin
Хачин юм жигтэй юм,
2019/02/19 66.181.160.108
  • Recent
  • Most Read
  • Most Comment