8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд аймгийн хэмжээнд 20 мянга гаруй мал хорогджээ

2019-02-19 15:59:50

Ховд аймгийн зарим сумдад хаваржилт хүндэрч, малын хэвтэр, бэлчээрийн хомсдлоос шалтгаалан аймгийн хэмжээнд 20 мянган мал хорогдсон мэдээтэй байна. Үүнээс тэмээ 34, адуу 689, үхэр 2209, хонь 6813, ямаа 10971 хорогджээ.

Хорогдлын дийлэнх хувийг Буянт, Эрдэнэбүрэн, Мөст, Ховд, Мянгад, Мөнххайрхан сумууд эзэлж байна. Мөн 3242 мал хээл хаяснаас  58 гүү, 142 үнээ, 173 хонь, 2869 эм ямаа хээл хаяжээ. Малчид малынхаа ихэнхийг нэмэгдэл тэжээлд оруулсан бөгөөд одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 641.2 мянган толгой малыг нэмэгдэл тэжээлд оруулаад байна.  

Ховд аймгийн хөдөөгийн 91 багийн 7000 гаруй малчин өрхийн хотонд 3146.4 мянган мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс тэмээ 25.3 мянга, адуу 128.5 мянга, үхэр 193.6 мянга, хонь 1174.2 мянга, ямаа 1624.6 мянга, хонин толгойд шилжүүлснээр 4823.7 мянган тоо толгой мал байгаа юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment