8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанк 27.75 сая ам.доллар валютын захад нийлүүллээ

2019-02-19 17:40:00

Гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкууд 40.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 27.75 сая ам.долларыг 2634.00 төгрөгийн нэг ханшаар нийлүүллээ.

Банкууд санал ирүүлээгүй тул  гадаад валютын своп, форвард хэлцэл хийгдээгүй болно.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment