8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Оюунхорол: Тендерт шалгарсан боловч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудыг нийтэд зарлана

2019-02-20 08:55:00

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол удирдав. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль анх 2005 онд батлагдснаар төрийн худалдан авах үйл ажиллагаа хуулийн нэгдсэн зохицуулалтад орсон бөгөөд хуулийн хэрэгжүүлэх шатанд нийт 20 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон байна.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг 2018 оны 05 дугаар сарын 16-нд УИХ-аар хэлэлцэн, дэмжсэнээр хэлэлцүүлэг эхэлсэн бөгөөд Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг байгуулагдсан байна. Засгийн газрын төслийг үзэл баримтлалыг бүхэлд нь дэмжиж байгаа тул Засгийн газрын төслийн  зүйл заалтыг суурь болгон, нэгтгэсэн төсөлд хэвээр хадгалах зарчмыг ажлын хэсэг баримталжээ. 

Одоо мөрдөгдөж буй хуульд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер” гэж үзнэ гэж заасантай холбоотойгоор тендерт ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгч байна. Иймээс “хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-ийн тухай ойлголтыг тодотгон, найруулгыг сайжруулах шаардлагатай байгааг тэрбээр онцоллоо. Ингэхдээ чанар, техникийн үзүүлэлтийн үнэлгээ нь шаардлага хангасан материалуудыг дараагийн шатанд үнэлэх гол шалгуур нь “харьцуулалтын хамгийн бага үнэ” гэсэн байдлаар төслийн 27.3 дахь заалтыг найруулах шаардлага байгаа гэж ажлын хэсэг үзсэн байна. Мөн барьцаа төлбөр авахаар тусгасан нь өрсөлдөөнийг хязгаарласан, харилцан хяналт тавих тогтолцоог сулруулсан төдийгүй Үндсэн хуулийн зөрчил үүсгэх магадлалтай тул барьцаа төлбөр авах заалтыг хасах саналыг гаргажээ. 

Тендерт шалгарсан боловч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудын “хар жагсаалт”-ыг нийтэд ил тод зарлах, худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг нь хасах зэрэг хуулийн хэм хэмжээний заалтыг сэргээх саналыг ажлын хэсэг гаргаад байгаа гэв. Түүнчлэн тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх, тендерийн маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн процессыг хялбаршуулах шаардлага бий хэмээн ажлын хэсгийн танилцуулгад дурдсан байна.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Энэ ёстой үнэн,томоохон компаниуд ялангуяа орон нутагта архагшсан хэдэн компаниуд яаж ийгээд олигтой нь авлига өгч байгаад шалгарч орчихоод барилгаа дутуу орхиод нэмэлт санхүүжилт шаардаад улсыг хохир
2019/02/26 202.179.31.11
Зочин
Эхлээд тендер шалгаруудах нэрээр хахууль авч баяждаг Төрийн албан хаагчдаа цэгцэлчихв
2019/02/20 182.160.3.72
zochin
ali deer ingeh ni yasan yum be
2019/02/20 66.181.160.119
Тендерт оролцогч
Тендер шалгаруулах нэрээр луйвар хийдэг, хакерддаг Төрийн албан хаагчдаа яах юм бэ. Тэргүүний гээд л урамшуулаад, өөгшүүлээд, хийсэн хэргийг нь хав дараад байх юмуу.
2019/02/20 103.242.46.141
Байгал
ИХ хурлын гишүүн Оюунхоролын санал мөш зөв. Тендерт шалгарсан боловч ажлаа маш муу гүйцэтгэсэн компанинуудыг дахин шалгаруулахгүй байх хэрэгтэй.Мөн өөр орноос импортын бүтээгдэхүүн оруулахгүй байя.
2019/02/20 103.229.123.241
  • Recent
  • Most Read
  • Most Comment