8o
Улаанбаатар хот
mobile menu

Зайсан дахь “Peace Villagе” хотхоны оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ

2019-02-20 09:01:00

10.00 цагт Төрийн ордонд “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилт, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” хэлэлцүүлэг болно. 

-УУХҮ-ийн сайд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Дэд бүтцийн төв”-ийн бүтээн байгуулалттай танилцана. 

11.00 цагт “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийн гишүүд явган аялал хийх талаар “Зайсан Хилл” цогцолборт мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Шударга ёс хөдөлгөөн”-өөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хууль зүйн үндэсний хүрээлэнд иргэд "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд авлигын гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээлэл хийнэ.

13.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Зайсан дахь “Peace Villagе” хотхоны оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар тус хотхоны оршин суугчид, болон арилгын компаниуд хамтран мэдээлэл хийнэ.

14.30 цагт Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, технологийн үндэсний парк хамтран “Тусгай зориулалтын дроны хөгжлийн чиг хандлага, ач холбогдол, хэрэглээ, боломжууд” хэлэлцүүлгийг “Aurug place”-т  зохион байгуулна.

18.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд "Яндашгүй өргөн сэтгэмж" үзэсгэлэнгийн нээлт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Гүндалай наад муусаан хулгайч нартаа хуц гэж хэл Шантааж хийж сурсан хулгайч нар аа хуц таа нар бол хулгайч нар
2019/02/22 103.10.23.74
  • Recent
  • Most Read
  • Most Comment