8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийт нутгийн 70 орчим  хувьд нь цасан бүрхүүл тогтжээ

2019-02-20 09:50:15

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2019 оны хоёрдугаар сарын 10-ны  байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 орчим  хувьд нь цасан бүрхүүл тогтжээ.

Үүнд:
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь, Говьсүмбэр, Хэнтийн ихэнх, Завхан, Дорноговь, Дорнодын зарим  сумдын нутгаар 0-5 см, Увсын Тэс, Түргэн, Хяргас, Давст, Ховдын Алтай, Чандмань, Булган, Мянгад, Завханы Идэр, Цэцэн-Уул, Их-Уул, Тосонцэнгэл, Эрдэнэхайрхан, Шилүүстэй, Сонгино, Булганы Тэшиг, Сэлэнгэ, Хангал, Дархан-Уулын Дархан, Сэлэнгийн Орхонтуул сумдын нутгаар цасны зузаан 6-10 см байна.

Баян-Өлгийн Алтай, Сагсай (Даян), Увсын Улаангом, Баруунтуруун, Завханы Цагаанхайрхан, Алдархаан, Тэлмэн, Улиастай, Яруу, Баянхайрхан, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ (Хатгал), Улаан-Уул, Сэлэнгийн Ерөө (Бугант) сумдын нутгаар 11-20 см, Увсын Зүүнговь, Малчин, Завханы Тэс, Цагаанчулуут, Нөмрөг, Баянтэс сумдын нутгаар 22-23 см зузаан цастай байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment