-4o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн шинэ МАНАН

2019-02-20 11:55:16

Нийслэлийн иргэдийн төлөөлөгч С.Мөнхчулуун болон Ц.Сандуй нар МАН-н гишүүн биш болоод 1 хоногийн нүүрийг үзлээ. Иргэд энэхүү мэдээг МАН шударга бус, ёс зүйгүй гишүүдтэйгээ хариуцлага тооцож эхэллээ хэмээн харж байхад 60 тэрбумынхан нийгмийн төлбөрт сүлжээгээ ашиглан элдвийг бичиж эхэлжээ.  60 тэрбумын схемийг зуран тухайн үеийн Намын Даргадаа танилцуулж байсан Ц.Сандуйг намын гишүүд нь ч олон нийт ч намаас хөөх ёстой хэмээн үзэж байсан. Харин С.Мөнхчулуун 60 тэрбумын Ц.Сандуйтай нийлэн Нийслэлийн бүлгээ 2 хуваагаад зогсохгүй сөрөг хүчин болох Ардчилсан намын 11 гишүүнтэй нийлэн намынхаа бодлогын эсрэг хуйвалдан, нийслэл дээр шинэ МАНАН-г үүсгэчихээд байна. Ерөнхий Сайд У.Хүрэлсүх анх ажлаа авахдаа л хуйвалдааны МАНАН бүлэглэлийг зарлаж, тэмцэхээ мэдэгдсэн. Аливаа нам гэдэг бол үзэл санаа, үйл хэргээрээ эвлэлдэн нэгдэхийг хэлдэг. Гэтэл намын даргынхаа, нөхдийнхөө зорьж хэрэгжүүлж буй үйл хэргийн эсрэг явах нь намдаа харьяалагдах шаардлагагүйн шинж. Уул нь С.Мөнхчулуун хамтарч ажиллах боломжгүй хэмээсэн Намын Даргынхаа шийдвэрийг хүндэтгэн, Нийслэл хотыг удирдах мэдлэг чадвараа дээшлүүлэн дараагийн удаа өрсөлдөх, намдаа ч эргээд гишүүн болон орох боломж бий. Гэвч тэр улайран ахин хотын дарга болохоор хороо найруулж эхэлжээ. 60 тэрбумын схем шиг Нийслэлийн төлөөлөгчдөд юу юу амлаж явааг бид таашгүй.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хэнчбиш
НИТХаас татах эрх аль намд баййхгүй шүү Сонгогч ард түмээн Бүүр дээр үед Баянаа аваргын намаасгардаг шиг жирийн гишүүн бид өөрийгөө намаас гарсанд тооцож болох уу.шинэ дүрэмтэй танилцах боломж байхгүй
2019/02/21 203.91.115.43
ХОТ
СЭЛЭМ ГЯЛАС ТОЛГОЙ БӨНДӨС ХОТЫН ДАРАГТАЙ БОЛОХ УУ
2019/02/21 103.10.23.74
Зочин
Одоо наад Мөнхчулуун гэгч том том юм ярьсан махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.
2019/02/21 103.26.194.29
иргэн
ХҮНИЙ ЭРХ,ЭРХ ЧӨЛӨӨ,ШУДРАГА ЁС,СОНГОХ СОНГОГДОХ ЭРХ,АРДЧИЛАЛ,НИЙСЛЭЛИЙН ДАРГЫГ СОНГОХ,ТОМИЛОХ ЖУРАМ ЭНЭ ТЭР ЯАСАН БЭ.
2019/02/21 64.119.23.81
Irgen
Munchuluunaa zaluu hun zorigtoi bai namaar yadagiin
2019/02/20 202.21.106.165
Иргэн
Мөнхчулуунд зоригтой байхыг уриалж, ухалтгүй зүтгээрэй гэж үөвлөе?!
2019/02/20 202.188.143.131
Зочин
Санал хураалт гэдэг нь шоу юмуу
2019/02/20 103.212.117.224
Зочин
Одоо наад Мөнхчулуун гэгч том том юм ярьсан пацааныг 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.
2019/02/20 103.26.194.29
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 337