8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Дэлгэрхүү: Оюутолгой компани хэвийн бус нөхцөлд ажиллаж буй нэмэгдлийг цуцалсныг эсэргүүцэж байна

2019-02-20 12:06:00

Оюутолгой компаний үйлдвэрчний эвлэл мэдээлэл хийлээ.  Тэд “Оюу толгой” ХХК 2017 оны зургаадугаар сарын 24-нөөс аравдугаар сарын 2-ны өдрүүдэд Өмнөговь аймагт байрлах уурхайн талбартаа АШУҮИС-ийн дэргэдэх Хөдөлмөр орчны эрүүл мэндийн институтээр хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэжээ. Гэтэл энэхүү үнэлгээний тайланг үндэслэн тэдний хэвийн бус нөхцөлд ажиллаж буй нэмэгдлийг цуцалсныг тус компанийн ажилчид эсэргүүцэж байгаа онцолсон юм. Мөн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд нийт 90 ажлын байранд ажиллаж буй 329 ажилтан хамрагдсанаас 200 гаруй хүний хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг хэвийн гэж дүгнэснээр нэмэгдлийг нь хассан.Гэтэл энэхүү институт нь хэвийн бус хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийх эрхтэй байгууллага биш. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд судлалын төв нь ганцаараа хөдөлмөрийн нөхцөл байдлын үнэлгээг хийх эрхтэй гэдгийг холбогдох тогтоомжид заасан. Энэхүү нөхцөл байдлыг "Оюу толгой" ХХК-д албан ёсоор мэдэгдэн хүнд хортой нөхцөл нь хасагдсан ажилчдад нь хэвийн бусыг нөхцөлийг нь буцаан олгох, нэмэгдэл ороогүй хугацааныхыг нь нөхөн олгохыг хүссэн. Гэвч компанийн зүгээс Монгол улсын хууль тогтоомжийн тодорхой бус байдлаас болсон гэж тайлбарлан, хүлээж аваагүй” гэлээ. 

Хүнд хортой нөхцөлд ажиллаж буйн нэмэгдэл нь үндсэн цалингийн 13 хувьтай тэнцдэг бөгөөд ийнхүү хасагдсанаар "Оюу толгой"-н Ил уурхайн ажилчдын эрх ашиг хөндөгдөж байгаа гэдгийг тэрбээр мөн дурдаж байв. 

Мэдээллийн дэлгэрэнгүйг шууд бичлэгээс үзнэ үү. 

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment