8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Мөнхчулуун Нийслэлийн намын бүлгээ хоёр хуваажээ

2019-02-20 13:29:50

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх шударга ёсны төлөө тууштай тэмцэхээ илэрхийлж, үүнийгээ ч ажил хэрэг болгохоор Монголын нийгэмд гацаад байсан олон асуудлуудыг ил болгохоор зорьж яваа. Иргэдэд тэгш бус боломж олгон, өөрсдөө хуваан идэж уудаг, өөрсдийгөө хууль хяналтын байгууллагуудаар хамгаалуулдаг МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэх тэмцэл нь өнөөдрийн улс төрийн гол өрнөл. Гэтэл С.Мөнхчулуун намаа ахин хагалан бутаргаж, шинэ МАНАН бүлэглэлийг НИЙСЛЭЛ дээр бий болгожээ.

Үндсэндээ бол С.Мөнхчулуун 60 “тэрбум”-ын хэрэгт холбогдож, манан бүлэглэлийн гар хөл болсон Ц.Сандуйтай нийлж Нийслэлийн МАН-ын бүлгээ хоёр хуваан, хагаралдуулжээ. Уг нь бол тэрээр бүлгийн дарга асан Д.Хаянхярваагийн бүлгээ 2 хувааснаас болж ажлаа өгсөн шалтгааныг эрх биш мэдэж байлтай. Намынхаа гишүүдтэй оюун ухаанаа уралдуулан, эвлэлдэн нэгдэж хийж бүтээгээд явах боломж эдүгээ 40 нас ч хүрээгүй залуу гишүүн С.Мөнхчулуунд байсан. Одоо тэрээр УЗ-н бодлого сөрсөн бусад гишүүдийг ч намын гишүүнээс хас хэмээн ярилцлага өгч явна. Нарийндаа бол МАН-н дүрэмд УЗ-н бодлого сөрсөн бол намын гишүүнээс хассанд тооцно гэсэн заалт байгаагүй агаад өнгөрсөн оны 12 сард Бага хурлын II хуралдаанаараа намын дүрмэндээ өөрчлөлт оруулж дээрх заалтыг нэмсэн гэдгийг мэдээгүй яваа бололтой.

Намын дарга нь нийгэмд шударга ёсыг тогтоох,төлөвшүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгээ зарласан. Энэ ажлыг өөрийнхөө намын гишүүдээсээ шаардлага тавьж ажлаа эхлүүлнэ гэдэг зорилтыг ч дэвшүүлж байсан. Гэтэл С.Мөнхчулуун намынхаа бодлогын эсрэг сөрж зүтгэх том шалтгаан, асар их ашиг сонирхол түүнд байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Энэ залуугийн буруу гэж юу байхав.Нэр дэвших эрхтэй,өрсөлдөх эрхтэй байтал түүний эрхийг Намын дарга нь зөрчих эрхгүйл баймаарш дээ.Үнэхээр шудрага ёс,хууль гэж байгаа бол.
2019/02/26 202.179.31.11
sonsogch
Hel am ni ih bna ene zaluu hereggvi baihaa
2019/02/24 66.181.160.126
зочин
Хүрэлсүх таалаагүй бол энэ залууг хотынхон таалах байх шүү
2019/02/20 43.242.243.92
Зочин
Дүүтэйгээ адилхан л хүмүүжилтэй нэгэн байхаа. Нэг гэрт нэг эцэг эхийн гар дээр өссөн бол ойролцоо л байх даа. Ийм залуугаасаа ингэж хор найруулан яваа бол цаашид өсөх ирээдүйтэй хорчин байна даа
2019/02/20 103.57.94.229
Mjl
TURUNI BUS TOLGOID GARCH ALAD UGUCH
2019/02/20 66.181.184.57
иргэн
Мөнхчулуун энэ нөхөрийн баруун гар болсон УСУГ -ын дарга Төрхүү гэгчийг нэн яаралтай албан тушаалаас нь зайлуулах хэрэгтэй, гар нийлсэн хулгайч хоёр новш
2019/02/20 202.179.26.42
Are
Мөнхчулууныг дэмжиж байна.
2019/02/20 202.70.38.18
erka
ene medlegui nobshiig shuud zailuulaach harah tsaraini ajil hiij chadahuu yg saihanbileg shig nobsh shuu hamag ajil samrna shuu
2019/02/20 182.160.39.87
Ли Чень
МАН пал пал хийсэн яриатай архичин хулгайч нараасаа салах естой.Ээн Мөнхчулуун бол харах царайны авлигачин хулгайч албан тушаалын наймаачин байна.
2019/02/20 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment