8o
Улаанбаатар хот
mobile menu

ШУУД: "Л.Гүндалайн газрын наймааны шунал хэрээс хэтэрч оршин суугчдыг гэрээс нь хүч хэрэглэнэ хөөж байна"

2019-02-20 13:32:00

Зайсан дахь “Peace Villagе” хотхоны оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийж байна. Тэд мэдээллийн эхэнд  “Иргэн Л.Гүндалай гэгч өөрийн хамаарал бүхий этгээд болох О.Одсүрэнгийн нэр дээр 2010 онд Дархан цаазат Богдхаан уулын аманд 5 га газар авсан байдаг. Уг талбайг аялал жуулчлалын зориулалтаар авсан боловч орон сууцны барилга барих боломжтой мэтээр ойлгуулж аж ахуй нэгжүүдийг төөрөгдүүлж тухайн төсөлд 10 гаруй ААН-үүдийг татан оруулсан. Үүний дараа анхны гэрээнээсээ ухарч няцаад гэрээгээ биелүүлсэнгүй гээд гэрээний шаардлагыг улам нэмэгдүүлж анх байр бүрээс нэг давхрыг нь авна гэсэн бол байр бүрээс нэг, хоёр, гурван давхрыг авахаар улайрсан. Тухайлбал ХУД-ийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамжинд “Peace Villagе” хотхоныг аж ахуй нэгжүүд барьж байгуулсан.  “Peace Villagе” хотхонд таван байр бий. Энэ хотхоны хажуу талд баригдсан барилгаас 10 тэрбум орчим төгрөгийн байрыг авахаар гэрээлсэн. Ингээд нийтдээ 16.9 тэрбум орчин хөрөнгийн эд хөрөнгийг одоогийн байдлаар авсан байна. Цаашид нэмж авахаар улайрч байна. Энэ нь тус хэрээс хэтэр өнөөдөр тус хотхоны оршин суугчдад хүч хэрэглэнэ гэрээс нь хөөн гаргаж байна. Дархан цаазат газарт ямар үндэслэлээр 5 га газар олгосоон, зориулалтын дагуу ашигласан эсэх, Л.Гүндалай жирийн иргэд аж ахуй нэгжийг хэрхэн дарамталж хөрөнгийг нь булааж авдаг болохыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар болон бусад хуулийн байгууллагад хандаж байна” гэсэн юм. 

Мэдээллийн дэлгэрэнгүйг шууд бичлэгээс үзнэ үү. 

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
00000
Хууль ёсоор авсан юм бол Гүндалайтай юу ярих юм Зайсангаас байр газар авсан хүмүүс цом хулгайч нар шүү дээ Зайсан үнэндээ хулгай луйвар хахуулаар баяжсан өөдгүй хүмүүсийн үүр болож дүүрсэн газар
2019/02/22 103.10.23.74
иргэн
Чацга царайлаад Новшын Гүндалайд Дарамтлуулж байх ч гэж дээ
2019/02/22 202.179.26.7
зочин
Хохчин дээ нэг муу гун балайд дарлуулаад
2019/02/20 14.116.137.170
  • Recent
  • Most Read
  • Most Comment