8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сангуудад хийсэн шалгалтын дүнг ирэх долоо хоногт ил болгоно" гэв

2019-02-20 15:39:00

Сангуудад хийсэн шалгалтын дүнг ирэх долоо хоногт ил болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан дуусаж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв. Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын зарим тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Авах арга хэмжээний төслийг мөн танилцуулсан.

Ирэх долоо хоногт Засгийн газрын тогтоол болгохоор яригдсан. Тариалан эрхлэлтийг дэмжих санг нэлээд шалгасан, нэлээн олон зөрчил гарсан. Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Авто замын сан зэрэг нэлээд олон санд хийгдсэн шалгалтын дүнг танилцуулсан. 

Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гээд гурван сангаас гурвуулангаас зээл авсан ААН-үүд байна. Мөн хоёр сангаас нь зээл авсан 319 ААН байна. Энэ бүх мэдээллүүд нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусдаггүй учраас зээлийн эргэн төлөлт нь хангалтгүй. 130-аад тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр байсан. Үүнийг сүүлийн нэг, хоёр сарын хугацаанд 100 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан. Эргэн төлүүлэх ажлыг сайн хийж байна" гэв. 

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Наад сангууд чинь чиний хотгор шанагыг зарсантай дүйцүүлж үзвэл хөөрхийлөлттэй жаахан зүйл байгаамшдээ? ЖДҮ-чдийн авсанг ч тооцох л ёстойдоо?! Тариалан эрхлэгчидэд тустай санг л битгий зогсоочихооройд
2019/02/20 202.188.143.131
Иргэн
Наад сангууд чинь чиний хотгор шанагыг зарсантай дүйцүүлж үзвэл хөөрхийлөлттэй жаахан зүйл байгаамшдээ? ЖДҮ-чдийн авсанг ч тооцох л ёстойдоо?! Тариалан эрхлэгчидэд тустай санг л битгий зогсоочихооройд
2019/02/20 202.188.143.131
  • Recent
  • Most Read
  • Most Comment