8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд голд осолдсон хүүг эрэн хайх ажиллагааг зогсоов

2019-02-20 17:15:00



Ховд аймгийн Мянгад сумын  Баянхошуу багийн дүгээр гудамжны...тоотод оршин суух 6 настай эрэгтэй Г нь энэ сарын 13-ны өдрийн 16.55 цагийн орчим Ховд голд осолдсон.
 
Ослын дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, орон нутгийн 54 хүн, ар гэрийн 10 хүн гээд нийт 86 хүн эрэн хайх ажиллагааг явуулсан билээ. 
 
Өчигдөр гэхэд усны камер ашиглан 3 км хайгуул, 170 цооног гаргаж, голоор 4 км замыг завиар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоожэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment