8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкинд шалгалт оруулах нь зүйтэй гэж үзсэн

2019-02-21 08:48:00

 Энэ сарын 20-нд буюу өнөөдөр Засгийн газраас Хөгжлийн банкинд шалгалт оруулах тухай тогтоол гарсан байна. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат нар ажиллаж байгаа аж.  Шалгалтыг 30 хоногийн хугацаанд зохион байгуулах бөгөөд эхний 14 хоногт шалгалтын явцын үр дүнгийн талаарх мэдээллийг танилцуулах аж. 

Энэ талаар ЗХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзалт хийв. Тэрбээр " Монгол Улсын Засгийн газраас 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Хөгжлийн банканд шалгалт оруулах тухай тогтоол гарсан. Хөгжлийн банканд шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг миний бие ахалж байгаа.  Засгийн газраас Хөгжлийн банкад хийх ээлжит шалгалтын удирдамж гарсан.Хамрах хүрээнд энэ ажлыг 30 хоногийн дотор зохион байгуулна. 14 хоногийн дотор эхний үр дүнгээ танилцуулахыг үүрэг болгосон.    Өмнө нь Монголбанкнаас Хөгжлийн банканд шалгалт хийхээр ажлын хэсэг очсон боловч тодорхой шалтгаанаар бичиг баримтаа гаргаж өгөөгүй гэдгийг Монголбанкны захирал мэдэгдсэн. Тиймээс Газрын газраас шалгалт оруулах болсон. Бондуудын эргэн төлөлттэй холбоотой олон нийтийн дунд эргэлзээ дагуулсан асуудал олон бий” гэв.

Шалгалтаар хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд Хөгжлийн банк үйл ажиллагаагаа явуулж байсан эсэх татан төвлөрүүлсэн бонд, тэр дундаа Чингис, Самурай бонд, дотоодод гаргасан бонд, батлан даалтын эргэн төлөлтийн байдал, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжилт, хяналт шалгалт, зээлийн эргэн төлөлтийн төвшин, Хөгжлийн банкны санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид учирч болзошгүй эрсдэл, Хөгжлийн банкны засаглалын бүтэц, зохион байгуулалт хэр оновчтой байгаа эсэх талаар, харилцах данснаас зарцуулсан мөнгөний баримтын бүрдэл, хууль эрх зүйн үндэслэл, зарцуулалт, үр дүн, тайлан гаргалт, төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилт, өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалт, хөрөнгө оруулалтын үр өгөөж гэх мэт чиглэлээр шалгалт явуулах юм байна. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энийг шалгаж ядах юм юу байна аа 14 хоног өдөр шөнөгүй суугаад л гаргаад ирэх хэрэгтэй ш дэ
2019/02/21 66.181.161.45
Зочин
Хөгжлийн банкны захирлууд ямар шалгуураар ажилд томилогдсон, өмнөх ажил албанаас ямар шалтгаанаар чөлөөлөгдөж байсанг сайн судлах хэрэгтэй. Олгосон зээл бүртэй танилцаж, зээлдэгчидтэй биечлэн уулзах
2019/02/21 202.21.118.138
Mjl
DEMJIJ BAN HUGO 4 DAGULAD YVARAI
2019/02/21 150.129.143.30
зочин
ажлаа зөв л эхэлж бна
2019/02/21 27.123.213.62
  • Recent
  • Most Read
  • Most Comment