8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2019-02-21 09:05:59

09:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлаг, аж ахуйн нэгжийн ахмадын байгууллагын удирдах ажилтны улсын зөвлөгөөн болно.

09:00 цагт: “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/” төслийн олон нийтийн хэлэлцүүлэг "Blue sky" зочид буудлын Топаз танхимд болно.
Утас: 99089666

10:00 цагт: “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн нээлт "Blue sky" зочид буудлын  Диамонд танхимд болно. Утас: 88008781

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд Сэлэнгэ аймгийн Мандал суманд долоон настай хүүхдийн аминд хүрсэн этгээд нэг жилийн тэнсэн харгалзах ял авсан талаар талийгаач хүүгийн аав, ээж мэдээлэл хийнэ.

11:00 цагт: 2019 онд Улсын бүртгэлийн онлайн сүлжээнд сум, хороодыг бүрэн холбох асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна. УБЕГ

11:00 цагт: Корпорейт зочид буудалд Эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клубээс “Утааг бизнес болгох боломж бий юу?” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас:91818811

11:00 цагт: Мэдээлэл технологийн Үндэсний паркад  "Олон улсын эх хэлний өдөр" тохиож буйг тохиолдуулан "Монгол бичгээр Мак компьютер дээр бичих шинэ боломж болон Т.Дашцэдэн багшийн гар бичмэл фонт"-ыг танилцуулна.
Утас: 89871140

12:00 цагт: БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЖАЙКА-аас хэрэгжүүлж байгаа Инженер технологийн дээд боловсрол /1000 инженер/ төслийн эхний 22 төгсөгч ирж байгаатай холбогдуулан 22 төгсөгчийн ажлын байрны асуудал болон төслийн хугацааны талаар ЖАЙКА-гийн Зүүн Азийн хэлтсийн дарга ноён Яко Ёошидотой уулзана. Утас: 88008781

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл