Хонины цэцэг өвчин энэ оны нэгдүгээр сарын 11-нд Сүхбаатар аймгийн Баруун- Урт суманд гарсан. Түүнээс хойш таван аймгийн 24 суманд хонины цэцэг өвчин бүртгэгдээд байна. Харин энэ сарын 25-нд нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн заагт цэцэг өвчин оношлогджээ. Үүнтэй холбоотойгоор, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/68 дугаар захирамжаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага дээндийн амны Ямаахайн тохойн хэсэг гэдэг газарт 21 хоногийн хориоцээртогтоосон байна. Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс болон мэргэжлийн хяналтын хэлтсээс хүн, мал амьтан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр нутаг дэвсгэрт дамжин тархах эрсдэлтэй тул ард иргэдийг малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэрсийлж, онцын шаардлагагүй бол өвчний шинж тэмдэг илэрсэн нутаг дэвсгэрт зорчихгүй, малын гаралтай түүхий эд, арьс ширийг худалдан борлуулахгүй байхыг анхаарууллаа.
Налайх дүүрэгт хорио цээр тогтоолоо
2016-03-02 11:25:00