8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-ын дарга Х.Энхжаргал тулган шаардах бичигт хариу өгчээ

2019-02-21 13:23:00

АТГ-ын даргад хаяглан ирүүлсэн тулган шаардах бичгийн хариуг өгөв.   “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон эх оронч төрийн бус байгууллагуудаас АТГ-ын дарга Х.Энхжаргалыг нэн даруй огцрохыг шаардсан нь хууль бус үйлдэл бөгөөд Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын даргыг огцруулах, чөлөөлөх эрх хэн нэгэн этгээдэд олгогдоогүй байдаг.

Тулган шаардах бичиг нь сүрдүүлэг, заналхийллийн өнгө аястай байгаа нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 61 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа болон Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

АТГ нь ямар нэгэн байдлаар, дур мэдэн аливаа эрүүгийн хэрэг, гомдол мэдээллийг дарагдуулах, замхруулах хууль эрх зүйн ямар ч боломжгүй байтал зөвхөн АТГ л асуудлыг бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг замхруулдаг, дарагдуулдаг, авлигачдыг хамгаалалтдаа авдаг, олон нийтийг төөрөгдүүлдэг, эрх мэдэлтнүүдийн дохио зангаагаар ажилладаг, авлигын эрсдлийн үнэлгээг бууруулах шалтгаан болж байгаа мэтээр гүтгэж, үндэслэлгүй мэдээлэл тарааж байгааг АТГ хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л үйл ажиллагаа прокурорын байнгын хяналтан дор явагдаж, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон аливаа шийдвэр гаргах эрх прокурорт, шүүхэд хадгалагддаг. АТГ нь мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах явдлыг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэргүүдийн талаар сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлаар дамжуулан прокурорын зөвшөөрсөн хэмжээнд олон нийтэд мэдээлж байгаа бөгөөд цаашид ч үргэлжлэх болно. Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексийн дүн нь тухайн улс орны авлигатай тэмцэх байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагааг үнэлдэггүй. Энэ талаар “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас тодруулах нь зүйтэй юм.  

Эрхийнхээ хүрээнд эвлэлдэн нэгдсэн “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримталж, аливаа улс төр, бүлэглэлийн нөлөөнөөс ангид байж  авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох, улс орноо хөгжил дэвшилд хүргэх чин хүсэл эрмэлзэлтэй бол ямар ч тохиолдолд хамтран ажиллахад бэлэн байгаагаа АТГ мэдэгдлээ.


Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энхболд дарга огцрох доо тогтоосон буруу жишигийг тэнэгүүд дуурайна гэж энэ дээ
2019/02/25 112.72.12.6
зочин
Соёлтой оронд бол дүүгээ ТЗ-ын засварын даргаар тавьсан том алдаа. Мияа.Энхболд шиг цаг хожиж сууна. Топор,Оюун - Эрдэнэ, Зандан шатар, Болд, Батзандан нар ажилдаа яаралтай ор.Цаг алт шүү.Золигтоод ба
2019/02/22 66.181.168.81
zochin
Hariultiin zuv ugchee amjilt husey.
2019/02/22 203.91.115.45
ойлгодоггүй
АТГ ын даргыг муу ажиллаж байна, огцор гэсэн. ЭНД сонгогдоод ажлах хугацаа ямар ч хамаа байхгүй. ТА ажлаа хийж чадахгүй байна.УЛС төржилгүй огцор:
2019/02/22 150.129.143.198
Zochin
Tun haramsaltai bna. Sandal deeree uldeh sonirholtoi bga ne ooroo sejigtei uildel bna!
2019/02/21 64.119.26.64
hahahaha
tulgan shaardagee yaahvee wa wa hahaha.. erdenetiin tsagdaad baihdaa hahaha . namaig hvchindsen darga daa
2019/02/21 185.39.141.191
Zochin
АТГ МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА. ӨӨРИЙНХӨӨ ШУНАЛААС БОЛЖ АМАР ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХ ГЭЖ ХЗХ-НД МӨНГӨӨ ӨГЧ АЛДЧИХСАН НЭГ АВГАЙ АТГ ДАРГЫГ ЯАХААРАА ОГЦРУУЛАХ ГЭЖ ЯВДАГ ЯМАР АШИГ СОНИРХОЛ БАЙНА.
2019/02/21 103.26.195.72
irgen
gucalgui ajilaa ugchuuch, caana chin chamaas sain shudarga hiih hun baina shde, zaigaa taviaad uguuch
2019/02/21 116.112.157.25
иргэн
ДАХИН ХУУЛЬ ГАРГАХ БОЛЖ ДЭЭ.
2019/02/21 64.119.23.81
зочин
зөв шүү, хөлсний боолуудын шахалтаар огцрох ёсгүй.
2019/02/21 66.181.188.230
зочин
Харин ч сайн ажиллаж байгаа шүү.
2019/02/21 43.242.243.92
Cugar
Ebi ,, Enkoldiin gar cuga min zailaash chi shudarga bxuu
2019/02/21 103.26.194.135
123
С БАЯР С БАЯРЦОГТ НАРЫГ ХАМГААЛАЖ ХООЛОЖ МЭДҮҮЛЭХ ЗААЖ ӨГДӨГ БУУНЫ НОХОЙ ЧИ ЗАЙЛ
2019/02/21 103.10.23.74
иргэн
Ми луухааны өрөөсөн байна Хулгайч зохиож баталсан хууль хууль биш чи бол Элбэгээ хулгайчын бууны нохой МАНАНгийн биет хамгаалагч Төрийн эзэн бол ард түмэн болхоос эрх мэдэлтэй хулгайч нар биш
2019/02/21 103.10.23.74
Zochun
Muu zurshil togtloo turiin darhlaa alga bolj hul tolgoigoo medehee baij luivarchid ard ni sansanaa heregjuuldeg boloh nee
2019/02/21 202.9.42.246
Zochun
Heseg bulgiin sanalaar tur savalah esgui
2019/02/21 202.9.42.246
Шоовдор
Огцор огцор
2019/02/21 202.21.106.132
  • Recent
  • Most Read
  • Most Comment