8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөнгөн атлетикийн Марафон гүйлтийн төрлөөр 3 тамирчин олимпийн эрхээ авчээ

2019-02-21 15:54:02

Хөнгөн атлетикийн Марафон гүйлтийн төрлөөр гурван тамирчин 2020 оны Олимпийн наадам болон Хөнгөн атлетикийн ДАШТ-нд оролцох эрхийн норматив болзлоо хангажээ. Тухайлбалл,  Гавьяат тамирчин Б.Сэр-од 2018 оны 12-р сарын 16-ны өдөр Япон улсад болсон " Хофү Ёомиүри Марафон " тэмцээнд мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ Б.Мөнхзаяа 2018 оны 11-р сарын 18-ны өдөр "Кобе Марафон"-д 2:31:48 цагийн амжилтаар мөнгөн медаль, 2019 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр "Стандарт Чартер ХонгКонг Марафон"-д 2:35:44 цагийн амжилтаар 6-р байр, ОУХМ Г.Хишигсайхан хоёрдугаар сарын 17-ны өдөр Япон улсад болсон " KIX Сэншү Марафон" тэмцээнд 2:36:47 цагийн амжилтаар алтан медаль тус тус хүртэж олимпод өрсөлдөх эрхээ авчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment