8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаад паспорт, иргэний үнэмлэхээ ирэх сарын 15-наас онлайнаар захиалах боломжой болно

2019-02-21 16:51:00

Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд сум, хороодыг бүрэн холбож байгаа талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Улсын бүртгэлийн ерөнхий газар Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр бүртгэлийн сүлжээг боловсронгуй болгох төслийг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд 12 аймгийн 39 сум, нийслэлийн хоёр дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон байна.

Мөн гадаад паспорт, иргэний үнэмлэхийг онлайнаар захиалдаг үйлчилгээг гуравдугаар сарын 15-наас нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment