8o
Улаанбаатар хот
mobile menu

"2000” уран сайхны киноны уран бүтээлч нар мэдээлэл хийнэ

2019-02-22 08:59:00

Рояал хауст

09:00 цагаас Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн болно.

МУИС-ийн Номын санд

09:00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн болно.

ХХААХҮЯ-нд

09:00 цагт "Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр" хурал болно.

Монголын хүүхдийн ордонд

10:00 цагт Нийслэлийн Архивын газраас үзүүлэх сургалт зохион байгуулна.

Мал эмнэлгийн хүрээлэнд

10:00 цагаас ЖАЙКА-гийн санхүүжилтээр 2014-2019 онд  хэрэгжсэн  малын халдварт өвчнөөс сэргийлэх төслийн хаалтын ёслол болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран “Тинк банк 2019- Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлэг зохион байгуулна.

Монголын Үндэсний Музейд

11:00 цагаас “2000” уран сайхны киноны уран бүтээлч нар мэдээлэл хийнэ.

Ард санхүүгийн нэгдэлийн байранд

11:30 цагаас тус нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших талаар мэдээлэл хийнэ.

Оюутолгой компанийн төв байранд

12:00 цагаас Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс тус компанийн ажилчдын эрх ашгийн хамгаалах талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

13:00 цагт Соёлын гавьяат зүтгэлтэн, Х.Цэвлээгийн "Сониндумаа" номын нээлт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment