-1o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын дүрмийн хариуцлагын ШИНЭ ЗААЛТ үйлчилж эхэлжээ

2019-02-22 09:05:15

”60 тэрбумын” Ц.Сандуйгийн ойрын найз А.Ганбаатарыг МАН-аас хөөх шийдвэрийг намын Хяналтын хороо нь гаргажээ. Төрийн албыг мөнгөжүүлэх санал санаачлагыг гаргасан хэмээгдэн нэг хэсэг дуулиан тарьж байгаад намжсан  “60 тэрбум“-ынханд МАН ийнхүү хариуцлага тооцож эхэлсэн нь өнгөрсөн оны 12 дугаар сарын сард хуралдсан Бага хурлаас намын дүрмэндээ өөрчлөлт оруулсантай холбоотой аж.

Уг дүрмийн өөрчлөлтөөр намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргасан бол, намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлээгүй бол намын гишүүнээс чөлөөлөх үндэслэл болохоор тусгасан юм байна. Тиймээс дүрмэнд оруулсан шинэ өөрчлөлтүүдтэй холбоотойгоор “60 тэрбумын” гол гар хөл болсон хүмүүстэй ийнхүү хариуцлага тооцон МАН-аа цэвэрлэж эхэлжээ.

Хэдхэн хоногийн өмнө  мөн л “60 тэрбумын” Ц.Сандуй болон НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун хоёрыг МАН-аас гаргахаар шийдсэн. Өөрсдийнх нь хувьд гэнэтийн байж мэдэх энэ шийдвэрийг С.Мөнхчулуун хүлээн зөвшөөрч чадахгүй өнөөдрийг хүртэл сөрсөөр байгаа. Тэрбээр нийслэлийн МАН-ын даргад заалнаас нэр дэвшин сонгогдож байсан Д.Сумьяабазар, НИТХ-ын даргад мөн л заалнаас нэр дэвшин сонгогдсон С.Амарсайхан нартай барьцан өөрийгөө хамгаалахыг оролдож буй. Гэвч тэр үед заалнаас нэр дэвшсэн тохиолдолд намаас гаргах зүйл заалт дүрэмд байгаагүй бололтой.

Харин одоо үйлчилж буй МАН-ын дүрмээр бол дараах  үүргээ биелүүлээгүй эсвэл санаатай зөрчсөн бол  МАН-ын гишүүнээс гаргах үндэслэл болох юм байна.

4.2. НАМЫН ГИШҮҮН ДОР ДУРДСАН ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ:

4.2.1. намын дүрмийг чанд сахин биелүүлэх;

4.2.2. гишүүн байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны байгууллагад харъяалагдан намын ажилд идэвхтэй оролцон намын мөрийн хөтөлбөр, бодлогыг сурталчлах, хэрэгжүүлэх;

4.2.3. намын эгнээ, дэмжигчдийн хүрээг өргөтгөхөд тус дөхөм үзүүлэх;

4.2.4. төрийн болон орон нутгийн аливаа сонгуульд Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), нэр дэвшигчийг сурталчлан дэмжих;

4.2.5. намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх;

4.2.6. намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах;

4.2.7. гишүүний татвар, хураамжийг тогтоосон хугацаанд тогтмол төлөх, хандив өргөх, намын хэвлэл захиалах зэргээр намын сан, хөмрөгийг арвижуулахад идэвхитэй оролцох;

4.2.8. намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх;

4.2.9. намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх.

            4.2.10. намын эрх ашиг, албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандах

4.2.11. Намын бүх шатны хурлын хаалттай хуралдаанд видео камер, гар утас, дуу хураагуур болон бусад төхөөрөмж ашиглан бичлэг хийхгүй , тараахгүй , хуралдааны тэмдэглэлийг ил болгохгүй , намын дотоод асуудлаар олон нийтэд хандаж намын нэр хүнд , эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл хийхгүй байх;

4.2.12. Намын Удирдах Зөвлөл, бүх шатны намын удирдах байгууллагын  шийдвэрийг зөрчихгүй байх;

Тиймээс Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарын хувьд энэхүү дүрмээ зөрчиж олон зүйл заалтыг нь зөрчсөн тул МАН-ын гишүүнээс гаргаж,улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан бололтой.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
хууль бусаар албан тушаалаа урвуулан ашиглаж хэмжээлшгүй их хөрөнгөтэй болсон бас төрийн өмчид дураараа халдаж газар шорооны бизнес хийдэг м.энхболдын яаж хэрхэн ямар мөнгөөр хагартлаа баяжсан хөрөнги
2019/03/26 64.119.24.85
иргэд
Газар албан тушаал наймаацалж 60;60 тэрбумээр баяжиж м.энхболд гаүар ашигт малтмалын газруудыг хятад солонгосчуудад зарж баяжсан гэмт хэрэгтнийг хэзээ шоронд хийх вэ хурдлаач эх орноо зараад илээд дуу
2019/03/26 64.119.24.85
Иргэн
М.Энхболд дарга бол Оюунэрдэнэтэнгүүдийн яриад байгаа шиг хүн бишээ?! МАН-ыг ялуулсан, Асгатын ордыг өгөөгүй, сонгуулийн өмнө МАН-ын дарга байхдаа Эрдэнэтийн 49%-ийг анх дэлгэсэн, бас Эрдэнэтийн 49%-и
2019/03/12 203.91.119.94
Зочин
Одоо наад Мөнхчулуун гэгч том том юм ярьсан махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.
2019/02/22 103.26.194.29
Ard
Eh ni bulingartai bol adag ni bulingartai gej urvagchdiin gar hul bolj baisan ulsuudiig huu tseverleh ni zuvuu
2019/02/22 69.181.152.219
falcon
shugel balarchee sunduigaas l bolloo doo
2019/02/22 43.228.131.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment